Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сум, багийн отрын бүс нутаг тогтоолоо

2017-10-02

Хайрхан толгой багийн ИНХ-ын хуралдаанаас шийдвэр гарган сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн мэдүүлсэн багийн зарим нутаг дэвсгэрийг өөрийн сум багийн отрын бүс нутаг болгох тухай асуудлыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцэж дэмжлээ.
Өнөө жилийн хувьд газрын гарц муугаас шалтгаалан иргэд урьд жилүүдийнхээс эрс бага өвс хадлан бэлтгэсэн, өвөлжилт хүндэрч болзошгүй, малын бэлчээр ихээр талхлагдсантай холбоотойгоор өөрийн багийн нутгийг отрын бүс болгон харъяа багийн болон сумын иргэдэд ашиглуулах тухай нийтээрээ дэмжсэн тул иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, нутаг бэлчээрээ зохистой ашиглах үүднээс ийнхүү шийдвэрлэсэн зүйтэй юм.
Багийн ИНХ-аас иргэдийн хэрэгцээ сонирхолд тулгуурлан гаргасан энэхүү шийдвэрийг баталгаажуулан дэмжихийн зэрэгцээ хэрэгжилтэнд онцгойлон анхаарч гарсан зөрчил дутагдлыг журмаар зохицуулах арга хэмжээг цаашид авах юм.

Нэрлэсэн сарын үйл ажиллагаанд та оролцсон уу?

санал өгсөн: 0