Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

1-р улирлын тайлан

2017-04-05

ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМЫН ГХУСАЗСЗ-ӨӨС 2017 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

2017.04.05

Бодлого төлөвлөлтийн талаар:

-Сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 01 сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан тухай тогтоол гаргалаа. http://chandmani-undur.khovsgol.khural.mn/n/sb4yn

-Сумын ГХУСАЗСЗ-ийн 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баг, байгууллагуудаас урьдчилан авсан саналд үндэслэн боловсруулж, сумын ИТХ-ын Тэргүүлэгчид ГХУСАЗСЗ-ийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. http://chandmani-undur.khovsgol.khural.mn/n/7bhyn

-1 сарын 11-ний өдөр 2016 онд сумын залуучуудаар хэлэлцүүлэн боловсруулсанНӨУБ ба залуучуудномыг Сумын ИТХ, Соёлын төв, аймгийн Хөвсгөл телевиз, Зөв амьдрал-Зөв бодол төрийн бус байгууллага, аймгийн Улаан Загалмайн хорооны төлөөлөл оролцуулан сумын иргэддээ танилцуулан нээлтийг хийлээ.  200 гаруй иргэн хамрагдсан бөгөөд сумын ХААН банк дэмжигч байгууллагаар оролцсон. Энэхүү номын бүлэгт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг иргэдийн оролцоотойгоор зохион байгуулах талаар бүлэг гарган бичсэн. http://enguinaran.khural.mn/n/7b3on

Иргэдийн оролцоог хангах талаар:

-1 дүгээр сарын 11-нд Хөвсгөл нуурыг төрийн тахилгат болгох тухай МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг хийхэд 39 иргэн хамрагдлаа.

-02 сарын 07-нд сумын хэмжээнд мөрдөхХог хаягдлын төлбөр тогтоох тухайтогтоолын төсөлд иргэдийн санал авах хэлэлцүүлэг зохион байгуулахад иргэн, ААН байгууллагын төлөөлөл 7 иргэн хамрагдлаа. http://chandmani-undur.khovsgol.khural.mn/n/1phyn

-02 сарын 20-ндУламжлалт баяраа-Ухаалаг тэмдэглэцгээе-2” зөвлөгөөнийг  http://chandmani-undur.khovsgol.khural.mn/n/tj7yn аймгийн ГХУСАЗЗ-ийн дэмжлэг 300.000 санхүүжилтээр зохион байгуулахад 63 иргэн хамрагдлаа. Үйл ажиллагааны үр дүнд айл өрх цагаан сараар архидах, бэлэг сэлт тараах байдал эрс багассан. http://chandmani-undur.khovsgol.khural.mn/n/3i7yn

-Сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран нийт эмэгтэйчүүдийнхээ дундБид хамгийн чадварлаг ньөдөрлөгийг зохион байгуулахад ЭМТ, хувийн хэвшлийн ААНБ-уудаас хандив төвлөрүүлэн зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээ суманд анх удаа болж буйгаараа онцлого содон эмэгтэйчүүдийн сэтгэлд нийцсэн тул жил бүрийн 03 сарын 08-нд хэрэгжүүлэхээр тогтлоо. http://chandmani-undur.khovsgol.khural.mn/n/gp6on

Хууль, шийдвэр сурталчлах зорилгоор:

-Сумын ЗДТГ-тай хамтран Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг сурталчлах эрх зүйн сургалт сурталчилгааг ЗДТГ-ын дарга Ж.Баасанжав, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин, ЗДТГ-ын Дотоод ажил, эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Э.Бурмаа нар зохион байгууллаа. Сургалтанд ЗДТГ-ын ТЗ-6-аас дээших албан тушаалтнууд, сумын ИТХ-ын төлөөлөгчид,  багийн Засаг дарга нар хамрагдлаа. Сургалт 01 дүгээр сарын 16-ны өдөр сумын Соёлын төвд зохион байгуулагдлаа. http://chandmani-undur.khovsgol.khural.mn/n/yi4on

-Үндсэн хуулийн өдөрт зориулсан үйл ажиллагааг 12 жилийн сургууль, Соёлын төв 2 байгууллага зохион байгуулж тайланг ирүүллээ. /тайланг хавсаргах/

-МУ-ын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхээр сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн сонгон шалгаруулалтын товыг тогтоолоо. http://chandmani-undur.khovsgol.khural.mn/n/bj9yn

-Сумын зарим өрхийг татвар хураамжаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  http://chandmani-undur.khovsgol.khural.mn/n/yj7yn

-Аймгийн цагдаагийн газар суманд ажиллаж 2016 оны үйл ажиллагааны тайлан тавьж иргэдийн асуултанд хариулт өглөө. http://chandmani-undur.khovsgol.khural.mn/n/5p4yn

Дээд байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хэрэгжүүлэх талаар:

-02 сарын 11-ний өдөр аймгийн Засаг даргынХүүхэд залуучуудыг сонсох өдөр”-ийг 12 жилийн сургуультай хамтран зохион байгуулж 20 хүүхдийг хамруулан ярилцлаг хийж, санал асуулга авах нэгтгэн дүгнэлээ. Цаашид хүүхдийг сонсох өдрийг тогтмолжуулах шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрлээ. http://chandmani-undur.khovsgol.khural.mn/n/oihon

-МУЗН-ийн хүмүүнлэгийн тусламжийг сумын иргэдэд тараан олголоо. Мөн сургалтыг зохион байгууллаа. http://chandmani-undur.khovsgol.khural.mn/n/6p7on

ГХУС ажлыг зохион байгуулж буй байгууллага, иргэнийг урамшуулах чиглэлээр:

-02 сарын 02-нд сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүн, Ариун мөр клубын тэргүүн Д.Санчирдоржийг аймгийн ИТХ-ынХүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа. http://chandmani-undur.khovsgol.khural.mn/n/nbhyn

Жич: Холбоос линкээр орж дэлгэрэнгүйгээр эх сурвалжаас мэдээллийг унших боломжтой.

 

ТАЙЛАН БИЧСЭН:ГХУСАЗСЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.НОМИН

 

Нэрлэсэн сарын үйл ажиллагаанд та оролцсон уу?

санал өгсөн: 0