Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Прокурорын мэдэгдлийн мөрөөр зохиосон ажлын тайлан

2017-04-30

ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМЫН ГХУСАЗСЗ-ӨӨС АЙМГИЙН ПРОКУРОРЫН МЭДЭГДЛИЙН МӨРӨӨР ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

2017.05.05

         Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль, цаазын зөвлөх Д.Оюунбилэгийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 5/05 дугаар мэдэгдлийн мөрөөр сумын ГХУСАЗСЗ 2017 оны 04 сарын 04-ний өдөр хуралдаж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гэмт хэрэг зөрчилгүй хамт олон шалгаруулах удирдамж боловсрууллаа. /Хуралдааны тэмдэглэлийг хавсаргах/

   

ГХУСАЗСЗ-ийн хуралдаан 2017.04.04-ний өдөр сумын ИТХ-ын өрөөнд

http://chandmani-undur.khovsgol.khural.mn/n/z6bon эх сурвалжаас дэлгэрэнгүйгээр үзэх боломжтой

Захиргааны хариуцлагын тухай хуулийн сургалтыг 12 жилийн сургуулийн захирал Б.Ичинхорлоогоос байгууллагын нийт 62 ажиллагсадад сургалт зохион байгуулсан.

     

12 жилийн сургуулийн багш нар хуулийн сургал,тМАЧ-ШОУтэмцээн 2017.04.17

          ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Номин, ГХУСАЗСЗ-ийн гишүүн, Ариун мөр клубын тэргүүн Д.Санчирдорж нар Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн сургалтыг зохион байгууллаа.


   
Сургалтын төгсгөлд иргэдээс сургалтын үр дүнг үнэлэх санал асуулгыг авахад:
Энэхүү сургалтын агуулга таны хэрэгцээнд нийцсэн үү? гэсэн асуултанд "Нийцсэн" гэж 100% хариулсан байна.
Энэ сургалтаар та ямар мэдлэг мэдээлэл авав? гэсэн асуултанд
-
ГХУС талаар иргэний эрх үүргээ мэдэж авлаа
-
Асуудлыг өөрөөсөө эхэлж харах, өөрийгөө болон бусдыг хамгаалах
-
Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухаарлаа
-
Хурал цуглаанд идэвхтэй оролцох хэрэгтэй юм байна
-
Оролцооны талаар мэдлэгтэй боллоо
-
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн мэдлэгтэй боллоо
-
Архидан согтуурахыг дагаж гарах сөрөг үр дагаварын талаар мэдлэгтэй боллоо гэж хариулжээ.
Цаашид ямар чиглэлийн сургалт мэдээлэл авахыг хүсч байна вэ? гэсэн асуултанд
-
Харилцаа, ёс зүйн талаар-6
-
Яг  энэ чиглэлээр
-
Залуучуудын оролцооны талаар-2
-
Хүнлэг чанар, харилцааны соёл-2
-
Иргэний боловсрол
-
Тэтгэвэр, нийгмийн даатгал, халамжийн тухай хуулийн мэдээлэл
-
Байгууллага доторх архидалтын эсрэг хуулийн сургалт
-
Архинаас цэвэрхэн татгалзах арга замын талаар сургалт авмаар байна гэсэн саналын зэрэгцээгээр
-
Баг дээр очиж иргэдэд сургалт хийж өгнө үү? гэсэн хүсэлтийг гаргасан.

 

          Соёлын төвийн эрхлэгч Д.Оюунчимэг, сумын цагдаагийн хэсгийн хэсгийн төлөөлөгч Х.Буянтогтох нар байгууллагуудаар хэсэгчилсэн сургалтыг зохион байгуулж тараах материалаар хангаж ажиллаа. /Тараах материалыг хавсаргах/
Сарын аяны ололттой талууд:

-Сумын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааг эрчимжүүллээ.

-Төрийн байгууллагын удирдлага бүрээс нийт төрийн албан хаагч, байгууллагын албан хаагч, иргэдэд чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.

-ГХУС тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Иргэний хууль, Эрүүгийн хуулиудын сурталчилгааг өөр өөрийн ур чадвар, мэргэжлийн онцлогод тулгуурлан иргэд, төрийн албан хаагчдад сурталчиллаа.

-Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг ТАХ-чдад нэгбүрчлэн танилцуулж гарын үсгийн цуваа гаргуулж авлаа.

Дутагдалтай тал:

-Хэрэг зөрчилгүй хамт олон болох аянд нэгдсэн байгууллагуудынхаа шагнал урамшууллыг олгоход хүлээлт үүсч байна. Учир нь аймгийн ГХУСАЗЗ-д албан тоот удирдамж, ажлын төлөвлөгөө хүргүүлсэн боловч төсвийн тодотголын Ээлжит бус Дөрөвдүгээр хуралдааны дараагаар шийдвэрлэнэ гэсэн шалтгаанаар хойшилсон байна.

 

ТАЙЛАН БИЧСЭН:

ГХУСАЗСЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                  Ц.НОМИН

ТАНИЛЦСАН:ГХУСАЗСЗ-ИЙН ДАРГА                                   Б.АЮУШ

Нэрлэсэн сарын үйл ажиллагаанд та оролцсон уу?

санал өгсөн: 0