Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Уламжлалт баяраа-Ухаалаг тэмдэглэцгээе 2-ын тайлан

2017-02-26

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМЫН УЛАМЖЛАЛТ БАЯРАА-УХААЛАГ ТЭМДЭГЛЭЦГЭЭЕ-2 ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАЙЛАН

2017.02.20

Аймгийн ГХУСАЗЗ-д саналаа хүргүүлж зөвшөөрөл авсны дагуу сумын ИТХ, ГХУСАЗСЗ, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Ариунмөр клуб, Энгүйнаран ТББ-аас хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж буй Уламжлалт баяраа-Ухаалаг тэмдэглэцгээе-2 зөвлөгөөний сумын Соёлын төвд 12 цагаас зохион байгууллаа.

Нийт оролцогчид-111 үүнээс насанд хүрэгчид-91, хүүхэд-20

БАТЛАВ. СУМЫН ГХУСАЗСЗ-ИЙН ДАРГА                               Б.АЮУШ

 

 

УЛАМЖЛАЛТ БАЯРАА-УХААЛАГ ТЭМДЭГЛЭЦГЭЭЕ-2

ЗӨВЛӨГӨӨНИЙ ХӨТӨЛБӨР

 

 

2017.02.16

Зорилго: Монголын уламжлалт баяр Цагаан сар-ыг архи дарсгүйгээр тэмдэглэж хэвших 2016 оны сумын Уламжлалт баяраа-Ухаалаг тэмдэглэцгээе зөвлөгөөний ололт, үр нөлөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлж иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн зөвлөгөөнийг зохион байгуулах

Хэзээ: 2017.02.20-ны 12 цагт сумын Соёлын төвд

Хамрах хүрээ: Сумын иргэд

Зохион байгуулагчид: Сумын ИТХ, ГХУСАЗСЗ, ЕБС, ЭМТ, Ариун мөр клуб, Энгүйнаран ТББ, Эмэгтэйчүүдийн зөвлөл

Цаг

Үйл ажиллагаа

Хариуцах эзэн

1200-1210

Бүртгэл

С.Оюундарь

1210-1220

Зөвлөгөөний нээлт

Б.Аюуш

1220-1250

2016 оны зөвлөгөөний үр нөлөө, 2017 оны зөвлөгөөнөөс хүлээж буй үр дүн

Ц.Номин

1250-1310

Айл хотлоороо аз жаргалтайгаар шинэлцгээе. ЕБС-ийн хүүхдийн төлөөлөл саналаа хэлэх

А.Отгонбаяр

С.Болорзул 9

1310-1330

Хүн байхын учир

Ц.Нарангэрэл

1330-1350

Уламжлалаа дээдлэе

Д.Санчирдорж

1350-1400

Иргэдийн санал, хүсэлтийг сонсож УРИАЛГА-ын төсөл боловсруулах ажлын хэсэг томилох

Зохион байгуулагчид, оролцогчид

1400-1420

Иргэд санал хүсэлтээ гаргах

Оролцогчид

1420-1440

Цайны завсарлага

Оролцогчид

1440-1500

Боловсруулсан УРИАЛГА-ын төслөө батлуулах

Зохион байгуулагчид

 

Хүрэх үр дүн:

-Иргэдийг хэрэгцээтэй мэдээ мэдээллээр ханган оюуны хөрөнгө оруулалт хийнэ

-Айл өрхийн өмнө тулгамдаж буй цагаан сарын баярын төсвийн хүндрэлийг хөнгөвчилнө

- Иргэд ийн гаргасан саналаар УРИАЛГА гарган сумын өрх бүрт хүргэнэ

-Уламжлалт баяраа-Ухаалаг тэмдэглэцгээе зөвлөгөөнийг уламжлал болгон хэрэгжүүлнэ.

 

УДИРДАМЖ БОЛОВСРУУЛСАН:ИТХТ-ИЙН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА  Ц.НОМИН

ЕБС-ИЙН 9а АНГИЙН СУРАГЧ С.БОЛОРЗУЛЫН ХЭЛСЭН ҮГ

Уламжлалт баяраа-Ухаалаг тэмдэглэцгээе-2 зөвлөгөөнд оролцох хүсэлтээ хүргүүлсэнийг хүлээн авсанд туйлын баяртай байна. Ер нь хүүхдүүд томчуудад хандан үгээ хэлэх боломж тэр болгон гараад байдаггүй. Үүгээрээ дамжуулаад сургуулийнхаа бүх хүүхдийн өмнөөс дараах хэдэн үгийг хэлэх гэсэн юмаа...

Сар болгоны  11ныг Хүүхэд залуудыг сонсох өдөр болго гэсэн аймгийн засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу Номин эгч маань манай сургуулийн нийгмийн ажилтантай хамтраад 2 сарын 11-ны өдөр Хүүхдээ сонсох өдөр нэртэй хэлэлцүүлгийг зохион явуулсан. Үүнд 20 сурагч оролцож өөрийн бодож явдаг зүйлээ бие биетэйгээ хуваалцсан юм. Хэлэлцүүлгийн явцад цагаан сар ба түүнийг дагасан архидалтын талаар ярилцлаа. Хүүхэд болгон өөрт тулгамдсан асуудлыг ээлж дараалан ярилцсан ч хамгийн сүүлд ганцхан асуудал тодрон гарч ирсэн. Энэ бол архидалт...Томчууд Цагаан сар гэлтгүй баяр наадам зүгээр сул чөлөөтэй үедээ ч гэсэн архийг хэт их хэрэглэж байна. Энийг бид нар харсан ч хэлж ойлгуулж чаддаггүй.

Яагаад??? Та нар сонсдоггүй,бид нар та нараас айдаг эмээдэг санаа зовдог. Зарим нь сонсдог ч тэр болгон асуудал болгон авч хэлэлцдэггүй, анзаарсан төдий болоод л өнгөрүүлнэ. Ингэхээр таны хүүхэд юу бодож юуг хэлэхийг хүсч байгааг хэн мэдэх юм. Хэн ч мэдэхгүй. Таны гаргадаг ганц л алдаа хүүхдээ сонсдоггүй. Харин таны хэлдэг ганц л үг Би чиний насан дээр ийм хүүхэд байгаагүй энэ үнэн. Та өөрийхөөрөө байлгах гэж загнана, зандарна.

Та ядаж ганцхан удаа хүүхэддээ цаг гаргаад: Миний хүү миний охинд ээж аавдаа хэлэхийг хүссэн үг байна уу? Миний хүүд ямар асуудал тулгарч байна? Ээж аав нь яаж туслах уу?   Ингэж асууж үзсэн үү? Та нэг бодоод үз. Хэрвээ үгүй бол яг одоо хариад асуугаад үз. Гэхдээ зүгээр л найз шиг нь ярилц. Найз хэзээ ч уурладаггүй, хэзээ ч буруу гэж хэлдэггүй. Бид нараас СНА, Номин багш хоёр маань асуусан юм л даа. Та нар тэгвэл одоо аав ээждээ ву гэж хэлмээр байна Яаж энэ архинаас салгах  бол? Та нар юу гэж бодох вэ? юу хийх вэ? гэж асуусан. Бид нар харин ингэж хариулсан.

1.    Томчуудтай хамт уулзаж ярилцах

2.    Архитай тэмцэх клуб байгуулах

3.    Бүгдээрээ нийлж санал ухаалга хийх

4.    Дэлгүүрт архи зарахыг хориглох

5.    Хөдөө архи зарж байгаа газруудыг хаах

6.    Гэртээ дүрэм тогтооё

7.    Эцэг эхчүүдээсээ архи уухгүй гэсэн амлалт авах гэж хариулж байснаас хамгийн олон хүүхэд томчуудтайгаа хамтдаа уулзаж санал бодлоо солилцох гэж хэлсэн. Гэхдээ бид нар айж байна. Юм хэлэхэд өөдөөс Томчуудын хэрэгт оролцлоо гэж уурладаг. Бид нарт энэ архи тамхины асуудал ямарч хамаагүй гэж бодож суугаа хүн ч энэ дотор байгаа байхаа.  Гэхдээ үгүй хамгийн хамаатай асуудал нь энэ. Та одоо зүгээр л архи уудаг нэртэй харин таны хүүхдийг хүмүүс:

-Энэний аав ээж нь архичин юм чинь энэ ч бас улаан архичин л болно биз гэж л ярина. Угаасаа ч ярьдаг. Хүүхдээ ингэж хэлүүлэхгүйн тулд өөрсдөө архичин нэртэй болохгүйн тулд томчууд аа, эцэг эхчүүд ээ архиа багасгая, архийг хэрэглэхээ болиоч ээ гэж хүүхдүүд гэж гуйж байна.

Эзэн Чингис хааны үеэс тэмдэглэн ирсэн цагаан сарынхаа баярыг архигүйгээр тэмдэглээч ээ гэж гуйж байна.

Хүүхэд бүхэн адилхан бодолтой байгаа. Бид гуйж байна.

 

 

 

 

 

АРИУН МӨР КЛУБЫН ТЭРГҮҮН, СУМЫН ГХУСАЗСЗ-ИЙН ГИШҮҮН

Д.САНЧИРДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ

 

 

1.Цагаан сарыг бидний өвөг дээдэс  эрт дээр үеэс уламжлал болгон тэмдэглэн ирсэн бөгөөд эдүгээ манай ард түмэн үндэсний их уламжлалт баяр болгон тэмдэглэдэг билээ.Билгийн улирлын  тоолллооо шинэ хуучин он солигдох шинийн нэгний өдрийг баяр ёслолоор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.Энэ нь хахир өвлийг давж урин хавартай золгосны учир мөн нэг нас нэмсний баяр юм.Монголын ард түмэн бид энэ өдрийг хамгийн элбэг дэлбэг өдөр болгон идээ будаа базаан,гэр орон хашаа хороогоо цэвэрлэн зэхэж, шинэ хувцас хийж өмсөн айл  хунар ахан дүүстэйгээ уулзаж гар цайлгах ёс үйлдэн өвөрмөц тэмдэглэдэг билээ.

 

2.Цагаан сар гэдэг нь нэгд цагаан өнгийг бэлэгшээдэг.Хоёрт цагаан сар гэдэг нь угтаа хувхай хоосон хар өдөр юм байж, үүнийг элбэг дэлбэг болгож байгаа зан үйлийн бэлгэдэл юм.

Эрт дээр үед элбэг дэлбэг намар цагаан сарыг тэмдэглэдэг байжээ.

 

3.Монголчууд  сүүлийн таван зуугаад жилийн өмнөөс буддын шашинтай холбогдож зан үйл өргөжин дэлгэрсэн.Мөн

·         Арга билэг

·         Эвсэн найрсах

·         Шүтэн мөргөх бие хэл,сэтгэл ариун болгох мөн бэлгэ дэмбэрлийн үг ярилцан үндэснийхээ онцлогыг тодорхойлж үүрд оршин тогтнохыг ёс уламжлалаараа дамжуулан ард түмнээ дархлаажуулж байсан томоохон гүн ухаан юм./7 минут/

 

                              

Гэтэл өнөө цагт манай ард түмэнд нийгмийн хөгжил,гадна дотны улс үндэстний соёлын нөлөөгөөр ,хувь хүний ухамсаргүй үйлдлээс улбаалан уламжлалт ёс заншил маань алдагдах,үүнийг дагаад сөрөг үр дагавар ихээхэн гарч гэр бүл, ахан дүүс цаашлаад улс үндэсний эдийн засаг,оршин тогтнолд маш ихээр  нөлөөлж байна гэж эрдэмтэн судлаач нар маань ярьж сануулсаар байгаа билээ

 

Гажуудал:

·         Мэндлэх хүндлэх ёс алдагдах

·         Архи дарсыг хэтрүүлэн хэрэглэх/ёс бус авирлах/

·         Өнгө мөнгөөр зиндаархах/айл гэр ахан дүүсийн хооронд эдийн засгийн асуудал үүсэх/

·         Чанаргүй хятад бараагаар гар цайлгах

·         Байгаль дэлхий уул устайгаа буруу харьцах/мөргөх залбирах нэрийн дор хог хаягдал ихээр хаях /8 минут/

 

Гажуудсан нэг сэдвийг нотлох хөгжөөнт тоглоом

 

 

5 минут

Мөн зөвлөгөөнд оролцсон иргэдээс олон санал гарсныг давхардуулахгүйгээр дурдахад:

4-р багийн иргэн Ж.Давааням:
-
Сар шинийн бэлгийг бэлтгэхээс өмнө зөвлөгөөнийг хийж баймаар байна. Залуучуудыг татан оролцуулмаар байна.
4-
р багийн иргэн Г.Ган-Эрдэнэ:
-
Хятадын чанаргүй бараа бие биедээ бэлэглэхээ болъё. Боролзгоно, харгана гээд хийж болох болгоныг хийж бэлэглэцгээе.
3-
р багийн иргэн Д.Идэрчулуун:
-
Айл болгон архи хэрэглэхгүйгээр цагаан сарыг хийцгээе. Архигүйгээр шинэлж байгаа зургаа фэйсбүүкээр тавьж нийтэд түгээх челленж хийе.
3-
р багийн иргэн Б.Хишигбаатар:
-
Цагаан сар-1000 аяныг дэмжье.
4-
р багийн иргэн Б.Дуламсүрэн:
-
Манайхан архи дарс хэрэглэдэггүй, айл бүрээс мөнгө нийлүүлээд ахмадуудаа, оюутнуудаа, хүүхдүүдээ баярлуулдаг. Зээгийнхээ үсийг сүү өргөж тэмдэглэсэн. Оймс нэхэж бэлгэнд өгдөг. Эдийн засагт хэмнэлттэй, бие сэтгэлээ шингээсэн сайхан бэлэг болдог.
4-
р багийн иргэн Д.Чанцалмаа:
-
Гадаадын бэлэг авч эх орныхоо эдийн засгийг хохироомооргүй байна. Архигүй шинэлье. Бэлгээ өөрсдөө үйлдэрлэцгээе.
4-
р багийн иргэн Г.Жавзмаа:
-
Хүн бүр өөрөөсөө эхлээд архины асуудлыг шийдмээр байна.

УЛАМЖЛАЛТ БАЯРАА-УХААЛАГ ТЭМДЭГЛЭЦГЭЭЕ-2 ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮР ДҮН

Зөвлөгөөн удирдамжийн дагуу явагдаж хүссэн зорилгодоо хүрснээс гадна дараах тодорхой үр дүнгүүдийг үзүүллээ.

1.    2016.01.21-ний өдөр зохион байгуулсан Уламжлалт баяраа-Ухаалаг тэмдэглэцгээе зөвлөгөөнийг уламжлал болгон 2 дахь жилдээ зохион байгуулсан нь ИТХ-ын брэнд ажил болж үлдлээ.

2.    Иргэдийн зэрэгцээгээр ЕБС-ийн хүүхдүүд өөрсдийн хүсэлтээр оролцож томчуудад хандан хэлэхийг хүсдэг үгээ хэлсэн нь анх удаагийн тохиолдол бөгөөд зөвлөгөөнд оролцогчид халуун дотноор хүлээн авч байлаа. ЦаашидХүүхэд, залуучуудыг сонсох өдөр”-ийг тогтмолжуулах ажлын үндэс тавигдлаа.

3.    Зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн иргэдийн мэдээ мэдээллээр хангахаас гадна аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/31 дүгээр захирамж, зөвлөгөөний хөтөлбөрийг 100 ширхэгийг тараалаа.

4.    Хамтран ажиллагч Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ц.НарангэрэлХүн байхын утга учирлекц, Ариун мөр клубын тэргүүн Д.СанчирдоржУламжлалаа дээдлэеилтгэл, Энгүйнаран ТББ-ын тэргүүн Л.Энхжаргал зөвлөгөөний үйл ажиллагааг дүрсжүүлэх, УРИАЛГА-ын загвар эскизийг гаргах ажлыг гүйцэтгэж хамтран ажиллаа. Төрийн байгууллагуудаас ИТХ, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Аюуш, ЕБС-ийн захирал Б.Ичинхорлоо, Сургалтын менежер А.Отгонбаяр, нийгмийн ажилтан М.Удамгоо нар бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж төр, ТББ-уудын хамтын ажиллагаа хэрэгжлээ.

5.    Зөвлөгөөнөөс гаргасан уриалгыг сумын нийт өрхийн тоогоор хэвлэж түгээлээ. Мөн ИТХ-ын цахим сайт болон цахим хуудсуудаар нийтэд мэдээллээ.

 

 

 

ТАЙЛАН БИЧСЭН:ГХУСАЗСЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.НОМИН

Нэрлэсэн сарын үйл ажиллагаанд та оролцсон уу?

санал өгсөн: 0