Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хүний эрхийн аян

2014-12-09

БАТЛАВ.

ГХУСАЗСЗ-ИЙН ДАРГА                     Х.СҮХБАТ

 

 

ОЮУН УХААН СОРИХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

 

 

2014.12.08

 

Зорилго. Иргэд хөдөлмөрчдийн дунд хууль, эрх зүйн мэдлэгийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулна.

Хамрах хүрээ. Сумын төвийн хорооллууд, албан байгууллагууд

Хязгаарлалт: 6 сард хөдөөгийн багуудад “Төлөөлөгчдийн нэг өдөр” арга хэмжээ явагдаж, иргэд спортын олон төрлийн үйл ажиллагаанд хамрагдсан тул энэ удаагийн арга хэмжээ зөвхөн сумын төвийн хороолол, байгууллагуудад хамаарна.

Хугацаа. 2014.12.13-ны 15 цагт

Хаана. Соёлын төвд

Шалгуур.  Оролцох баг тус бүр сумын төвийн хороолол болон албан байгууллагын харъяаллын 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.

Үйл ажиллагаа. Оролцогч багууд 1. Мэндчилгээ /дуу, бүжиг, шүлэг гэх мэт аль нэгэн урлагийн төрлөөр/

1.            “Хүний эрхийн зөрчлийг өгүүлэх хошин үзүүлбэр 5 минут” бэлтгэж ирнэ.

2.            Зохион байгуулагчдын зүгээс бэлтгэх даалгавар:

 а. Хүний эрхийн талаар урьдчилан тараасан гарын авлагаас бэлтгэсэн асуултад хариулах /асуултыг сугалаагаар сугалах бөгөөд хариултад багаар 3 минут бэлтгэнэ/

б. Кейс ажиллах /кейсийг сугалан багаар 5 минутад бэлтгэж хариулна/

в. Товчилсон үг тайлах

Шалгаруулалт:

3 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн бүрэлдэхүүний шийдвэр, гэрийн даалгавруудыг үзэгчдийн дэмжлэг, утга агуулгын ач холбогдлоор дүгнэнэ.

Шагнал

1, 2 дугаар байр шалгарсан багуудад мөнгөн шагнал, Дурсамж хадгалуулна.

 

УДИРДАМЖ БОЛОВСРУУЛСАН:

ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                     Ц.НОМИН

4 ДҮГЭЭР БАГИЙН ИНХ-ЫН ДАРГА                      Д.ЧАНЦАЛМАА

Нэрлэсэн сарын үйл ажиллагаанд та оролцсон уу?

санал өгсөн: 0