Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

УРИАЛГА

2015-02-16

УРИАЛГА

Эрхэм хүндэт Чандмань-Өндөрчүүд ээ. Ахан дүүс, азай буурлууд аа.
Та бүхэндээ золгон ирж буй модон хонин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай байхын өлзийт ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Төрийн тэргүүнийхээ түмэндээ уриалсан сүүгээ өргөе аяныг хотол олноороо дэмжин, сум орондоо дэлгэрүүлэн түгээцгээе.
Өрх гэр бүлийн хөгжлөөс өөдлөн дэвжих улсынхаа эдийн засаг, эрх дархын баталгаа эв нэгдэл, эрхэм ёсыг тунгаан ахас ихэсээ хүндэлж, Алунгоо хатныхаа эвийн сургаалийг ашид санаж сэрцгээе.
Билэгдэл ерөөл, уламжлал ёсыг сахиж цагаан идээгээр цайлан ундаалж, бэлэг сэлтэнд хөл алдан хүндрэлгүйгээр байгаль дэлхий, уул рашаан, хайрхан шүтээнээ баясган заяа буянаа дэлгэрүүлэн шинэлээрэй.

ИТХ                                                                        ГХУСАЗСЗ

Нэрлэсэн сарын үйл ажиллагаанд та оролцсон уу?

санал өгсөн: 0