"Мөнгөн өвлөө үдье" өдөрлөгийн үеэр мөсний хоккей, цасны хөл бөмбөг, мөсний сумо, мөсний шагай, мөсний олс таталт гэсэн төрлүүдээр ИТХ-ын төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нараас бүрдсэн 3 баг өрсөлдөнө. Уг өдөрлөг нь иргэдэд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх соёлыг сурталчлах зорилготой.