Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Уралдаан зарлагдлаа.

2015-04-10

БАТЛАВ:ИТХ-ЫН ДАРГА  Х.СҮХБАТ

“ИРГЭН МИНИЙ ШИНЭ САНАА-ШИЛДЭГ ШИЙДЭЛ” УРАЛДААНЫ УДИРДАМЖ

2015.04.10

Зорилго: Сумын ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2015 онд дэвшүүлсэн “Иргэдийн санал санаачлагыг хөгжүүлэн урамшуулах, дэмжин туслах хамтын ажиллагааг өрнүүлэх” зорилтыг хангах, ГХУС ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулах

Хамрах хүрээ: Чандмань-Өндөр сумын уугуул суугуул иргэд

Ангилал:Насанд хүрэгчид, 13-аас 18 насныхан

Сэдэв: “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн миний оролцоо” сэдвээр 05 сарын 10-ны дотор эссэ бичиж ИТХ-д ирүүлнэ.

Эссэний бүтэц: Иргэний эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл, арилгах арга замыг тодорхойлсон байна.

Ø  Тохиолдож буй зөрчил, бэрхшээлийг баримт нотолгоотойгоор дурдах

Ø  Цаашид өөрчлөх, зөрчлийг арилгах хэрэгцээ шаардлагыг оновчтой зөв тодорхойлох

Ø  Бичигч өөрийн дүгнэлтийг гаргасан байх

Ø  Монгол улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомжийн зүйл заалтад тунхагласан хүний эрхийг дээдэлсэн байх

Уралдааны үе шатууд: 1-р шатанд: Нийт оролцогчид “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн миний оролцоо” сэдвээр эссэ бичиж өрсөлдөнө.

2-р шатанд: 1-р шатнаас шалгарсан оролцогчдын эссэг сумын иргэдийн төлөөлөлд  хүргэн илтгэх чадвар, найруулан бичсэн хэлбэр, дэвшүүлсэн санаа, хэрэгжүүлэх боломж  зэргийг харгалзан байр эзлүүлнэ.

Жич: /Шилдэг эссэг товхимол болгон ИТХ-ын архивт, сумын, сургуулийн номын сангуудад үлдээнэ./

Тусгай шалгуур болзол: А4-ийн цаасанд Arial фондоор бичихийн зэрэгцээ файлаар ирүүлнэ.

Шагналын сан:

Насанд хүрэгчид: 1-р байр  Өргөмжлөл 50000 төгрөг

2р байр 1 Өргөмжлөл 30000 төгрөг

3-р байр 1 Өргөмжлөл 15000 төгрөг

Хүүхэд: 1-р байр өргөмжлөл 20000 төгрөг

2-р байр Өргөмжлөл 10000 төгрөг

3-р байр Өргөмжлөл 5000 төгрөг. Шагналыг илтгэл эссэ шалгаруулах өдөрлөгийн үеэр нийтийн дунд гардуулна.

              УДИРДАМЖ БОЛОВСРУУЛСАН:ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.НОМИН

Нэрлэсэн сарын үйл ажиллагаанд та оролцсон уу?

санал өгсөн: 0