Нутгийн өөрөө удирдах ёсны тухай ойлголтыг иргэдэд түгээдэггүйгээс иргэдийн мэдлэг дутмаг, мэдээлэл авах, нутаг дэвсгэрийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Иргэдийн оролцоогүйгээр манай байгууллагын хөгжил, чадавхийн тухай ярих боломжгүй учир иргэдэд байгууллагынхаа үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогын талаар сургалт хийж байна.
Сургалтын материал "Удирдлагын академи"-ийн багш Я.Бямбаярын боловсруулсан лекц тул сонирхсон хэн бүхнийг авч сонирхон, түгээн дэлгэрүүлэхийг хүсч уриалж байна.