Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Эцэг эхийн боловсрол

2015-05-31

6 дугаар сарын 1-ний баяр нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг нь үнэн. Гагцхүү энэ л өдөр хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжиж боловсрох, нийгмийн амьдралд оролцох болон аливаа дарамт хүчирхийллээс хамгаалуулах эрхээ хэрхэн эдэлж чадаж байгаа эсэхэд томчууд бид дүгнэлт хийдэг билээ.
Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм.

Хүүхдийн баяр: Жилээс жилд, үеийн үед 6 дугаар сарын нэгэн хүүхдийн хамгийн их хүсэн хүлээдэг баярын өдөр болсоор байгаа билээ.

Япон улс жилд гурван удаа хүүхдийн баярыг тэмдэглэдэг нь үнэн. Үндэсний хүүхдийн баярыг жилд гурван удаа тэмдэглэдэг улс бол Япон юм байна. Үндсэндээ тавдугаар сарын таванг хvvхдийн өдөр болгон тэмдэглэдэг аж. Харин гуравдугаар сарын гурван Охидын өдөр, тавдугаар сарын таван Хөвгvvдийн өдөр, арваннэгдvгээр сарын 15-нд “Сити-го-сан” буюу монголоор vгчилбэл “Долоо-Тав-Гурав” хэмээх баяр тэмдэглэдэг байна.


3, 5, 7-ийн цифрvvд нь хvvхдийн насыг илтгэдэг бөгөөд энэ насыг эрс өөрчлөлтийн vе гэж vздэг гэнэ. Энэ жил гурав, таван нас хvрч буй хөвгvvд, мөн гурав, долоон нас хvрч буй охид арваннэгдvгээр сарын 15-нд “нэгдсэн төрсөн өдөр” тэмдэглэдэг ажээ. Баярын vндсэн хэсэг бол сvмд очих ёслолын ажиллагаа юм Японд хvvхэд төрвөл гэрт сахиусан тэнгэр ирлээ хэмээдэг бөгөөд хvvхдийг долоон нас хvртэл хvvхэд биш, бурхны биет гэж vздэг гэнэ. Гуравдугаар сарын гурван бол Охидын өдөр. Энэ баярыг өмнө нь Хvvхэлдэйн өдөр ч гэж нэрлэдэг байжээ. Энэ өдөр айл өрх кимоногоор гоёсон хvvхэлдэйнvvдийг ил гаргаж засдаг. Vзэсгэлэн бvтэн сарын турш vргэлжилнэ. Хvvхэлдэйг маш vнэтэй материалаар хийх бөгөөд удам дамжиж, охидод шилждэг байна.

 Тавдугаар сарын таванг өмнө нь Хөвгvvдийн өдөр болгон тэмдэглэдэг байжээ. Энэ өдөр бvх айл гэрийнхээ дээвэр дээр мөрөг загасны дvрстэй мод өлгөдөг байна. Мөрөг загасны тоо нь тухайн гэр бvлд байгаа хөвгvvдийн тооноос хамаарна. Харин хэмжээ нь тэдний наснаас шалтгаалж өөр өөр байдаг байна. Япончууд мөрөг загасыг эр зориг, тэсвэр тэвчээр, баатарлаг явдлын бэлгэ тэмдэг хэмээн vздэг.

 1948 оны тавдугаар сарын тавнаас эхлэн энэ өдрийг Vндэсний хvvхдийн баяр болгон тэмдэглэхээр болсон ч япончууд урьдын адил хөвгvvдийн баяр болгон тэмдэглэсээр л байна. Баярын энэ өдөр цаасан могойн наадам зохион явуулдаг. Хөвгvvд, эрчvvд энэ өдөр агаарт цаасан могой хөөргөнө. Могойн дээр аймшигт сvнс дvрслэн хийсгэхдээ тэд ирээдvйд гай зовлон учрахгvй гэж итгэдэг гэнэ.

 

 

http://stat.chuhal.mn/news/2013/05/31/image/p17rigd0q81q4r1g231q57vd182a1.jpgМонгол Улс энэ баярыг өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн нь үнэн. Манай улс 1952 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 1-нийг Хүүхдийн баярын өдөр болгон тэмдэглэх болсноор 61 дэх жилээ угтаж байна.

 

 

Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргаж бөгөөд энэ оны 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.

Хүний эрхийн тухай бүх тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас 100 хувь хэрэгждэггүй нь үнэн. Иймээс хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм. Үүний дараа 1959 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан ба энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал бусад хүний эрхийн талаарх болон олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа.

Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг гэдэг нь үнэн

Нэрлэсэн сарын үйл ажиллагаанд та оролцсон уу?

санал өгсөн: 0