Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ИТХ-уудын хэрэгжүүлж ажиллах зөвлөмж

2015-06-04

         Нутгийн өөрөө удирдах байгууллагын 2 дугаар зөвлөгөөн 05 сарын 24-26-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Сум бүрээс 3 төлөөлөгч оролцох уг зөвлөгөөнд ИТХ-ын дарга Х.Сүхбат, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин, ИТХ-ын Тэргүүлэгч С.Ишдорж нар оролцлоо.

         Уг зөвлөгөөнөөр сумын ИТХ түүний Тэргүүлэгчдээс хийж гүйцэтгэж байгаа онцлох ажлуудын талаар ярилцаж, цаашид хэрэгжүүлсэн ажиллавал зохих зөвлөмж гаргалаа.

Үүнд:

1.    Сум бүр хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй болох

2.    Иргэний танхимын үйл ажиллагааг тогтмолжуулах

3.    Төр засгийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг чиглүүлэн удирдах

4.    Нутгийн захиргааны байгууллагын нэгдмэл байдлыг хангах

5.    Багийн ИНХ-ын дарга нарыг чадавхижуулах

6.    Хурал цуглаан болон бусад хэлбэрээр иргэдээс гаргасан санал, гомдлын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллах

7.    ИТХ-ын төлөөлөгчийн нэрэмжит ажил зохион байгуулах

8.    ИТХ-ын тогтоол шийдвэрийг сурталчлахдаа мэдээллийн олон талт аргыг ашиглах

9.    www.khural.mn цахим сайтын үйл ажиллагааг сайжруулж, мэдээ мэдээллийг шинэчлэх

10. ИТХ-ын төлөөлөгч, хороо, түр  хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг тогтмолжуулах, тайланг нийтэд мэдээлж хэвших

11. Өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, өмчийн хяналт шалгалтыг сайжруулах,  эрх зүйн орчинг боловсронгуй болгох

12. ГХУС ажлыг зохион байгуулалтын удирдлагаар хангах, сум бүрийн тэргүүн туршлагыг нэвтрүүлж, иргэндээ ээлтэй орчин бүрдүүлэх бодлого баримтлах

Жич: ИТХ-ын төлөөлөгч, БИНХ-ын дарга нарт нэгбүрчлэн мэдээлэл өгч байна. Дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг 2016 оны 01 сар хүртэл хугацаагаар төлөвлөн хэрэгжүүлэхээр судлах, төлөвлөх үйл ажиллагаа хийгдэж байна.

Нэрлэсэн сарын үйл ажиллагаанд та оролцсон уу?

санал өгсөн: 0