СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ
АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ
2015.04.02
Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажил 2015 оны 03 сарын 30-ны 11 цагт сумын ИТХ-ын өрөөнд эхэллээ. Хяналт шалгалтын ажлыг ажлын хэсгийн ахлагч Ө.Тулга, ажлын хэсгийн гишүүн Б.Аюуш, Д.Баяржаргал, Ц.Энхтүвшин нараас хийж гүйцэтгэлээ. Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баярмагнайгаас төсөл материалуудыг авлаа.
1. Зээлийн гэрээ, төсөл, гэрээний бүрдэлт дутуу
2. Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баярмагнай, төрийн сангийн төлөөлөгч Д.Болд-Эрдэнэ нарын гаргаж ирүүлсэн материалын санхүүгийн тооцоо зөрөөтэй
3. Төслийн зээлийн хугацаа хэтрэлт их
4. Зөвлөлийн гишүүдээс материалаа гаргаж өгөхөөс цааргалах, зүй бусаар харьцах, аман тайлбар тавиад өнгөрөх зэрэг ёс зүйгүй үйлдэл гарч байлаа.
5. Он бүрээс нэрсийн жагсаалтад буй 3, 5, 7 дугаар дээрх иргэд, 2013 оны зээлдэгчдийн тоо эрс олон тул 13, 15, 17 дугаар дээрх иргэдийг /Ц.Бямбахишиг, Б.Туяа, А.Пүрэвнамжил, Хос-Эрдэнэ ХХК, М.Эрдэнэхуяг, Э.Гантулга, В.Гэлэгбаатар, Ч.Баярмаа, Б.Бавуудорж, Б.Энхсайхан, Б.Төгс, Л.Энхтуяа/ гэсэн 12 иргэнтэй уулзахаар хэл хүргүүлэхэд Ч.Баярмаа, Э.Гантулга, Б.Туяа нар хүрэлцэн ирж ажлын хэсгийн гишүүдийн асуулт тодруулгад хариулт өглөө. Хос-Эрдэнэ ХХК, Б.Бавуудорж, Б.Төгс нар хотод яваа тул уулзаж амжсангүй.
6. Ц.Бямбахишиг, А.Пүрэвнамжил, Б.Энхсайхан, Л.Энхтуяа нар мэдсэн боловч ирээгүй учир хяналт шалгалтын ажлын өдрийг сунгаж, очиж танилцахаар боллоо.
Цаашид хэрэгжүүлэх:
1. Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, иргэний төлөөлөл 3 хүнийг оруулах, хяналтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, шинэчлэх асуудлыг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх
2. Зээлийг хугацаандаа эргэн төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан төслүүдийг эргүүлэн татах, торгууль ногдуулах зэргээр журмыг бүрэн хэрэгжүүлэх ажлыг сайжруулах
3. ИТХ-д болон иргэдэд мэдээлэх ажлыг жилд 2-оос доошгүй удаа хэрэгжүүлэх
4. 2011 оноос хойш Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн төсвийг ИТХ-аар батлуулаагүй байгаа учир цаашид сумын төсөвтэй хамт батлуулж байх
5. Сангаас хэрэгцүүлсэн төслийн үр дүнд бий болсон ажлын байр, ажил эрхлэж буй иргэдийн дэлгэрэнгүй судалгааны сан бий болгох
6. Эрдэс баялагийн төслийг нарийвчлан шалгах шаардлага байна гэсэн дүгнэлтийг ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэх саналтай байна.
АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Ө.ТУЛГА