Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хууль сурталчиллаа

2015-10-04

10 сарын 03-ны өдөр тус сумын Хайрхан толгой багийн нутаг, Хойд Нуурмагт, Урд Нуурмагт, Даагай, Цэгэрт нутаглаж буй 62 өрхийн 102 иргэнд мэдээлэл хүргэсэн бөгөөд
1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль
2. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
3. Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль
4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг сахин биелүүлэх тухай мэдээ мэдээллээр ханган, хуулийн заалтуудаар хийсэн гарын авлагаар хангалаа. Идэшний үе эхлэхтэй холбогдуулан орон нутагт ихээр гардаг малын хулгайн гэмт хэрэгтэй малчид хамтран тэмцэх аргачлалын заавар өгсөнийг ИТХ-ын төлөөлөгч С.Ишдоржоос сайшаан дэмжиж багийн нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх бүлэг байгуулах саналыг дэвшүүллээ.
Тус багийн иргэн Д.Бямба, Д.Батчулуу, Ж.Туяа, Т.Донтор нараас хуулийг дэлгэрэнгүй ойлогмжтойгоор тайлбарласанд нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлэн мотоцикл номержуулах, галт зэвсэгийг бүртгэлжүүлэх ажлыг энэ сарын хугацаанд гүйцэтгэх ажилд хамтран ажиллахаа илэрхийлж байсан юм.
Мөн цагдаагийн хэсгээс тараасан материалыг хүүхэд залуучуудаар уншуулах, яаралтай холбоо барих утас, аргачлалыг заалгасан юм.

Нэрлэсэн сарын үйл ажиллагаанд та оролцсон уу?

санал өгсөн: 0