Энэ өдрийн мэндийг хүргэе.
Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе.
ТСТХХО-ны даргаар 3 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудаасаа ярина уу?
Миний хувьд сумын ИТХ-ын төлөөлөгчөөр анх удаагаа сонгогдсон. 2009 онд ХААИС-ийн инженер, эдийн засагчийн ангийг дүүргэсэн. Мэргэжил маань эдийн засаг, санхүүтэй холбоотой болохоор тэгсэн байх, энэ хорооны даргаар томилогдоод ажиллаж байна. Жил бүр ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаас энэ жилийн тухай хяналт шалгалтын ажилд илүү анхаарахаар тусгасан.
Онцлоод "Сум хөгжүүлэх сан"-гийн Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт хийсэн тухайгаа ярихгүй юу?
Удирдамжийн дагуу 2015 оны 04 сарын 01-03-ны өдрүүдэд Сум хөгжүүлэх сангийн "Төсөл сонгон шалгаруулах зөвлөл"-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Ө.Тулга төлөөлөгчөөр ахлуулсан ИТХ-ын дэргэдэх хяналтын чиг үүрэг бүхий ажлын бүлэг хамтран оролцсон байгаа.
Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдал юу байв аа?
Зээлүүдийг хэтэрхий жижиглэж олгосон байсан. Жишээлбэл 5.0 сая төгрөгийн төсөвтэй төсөл өгсөн байсахд 2.0 саяыг өгсөн тохиолдол байсан Энэ зөрчил 2011, 2012 онуудад их байсан. Иргэн төсөвт өртгөөс нь бага мөнгөн өгчихөөр үйл ажиллагаагаа эрхэлж чадахгүй өрхийн хэрэглээ болоод өнгөрсөн тохиолдлууд их байсан.
Шалгаруулах зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдсон зөрчлүүд нилээдгүй байсан гэж ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулагдсан?
Суманд байгаа зөвлөл бүхэнд ордог иргэн байх юм. Амьжиргаа дэмжих зөвлөл, ОНХС-гийн үнэлгээний хороонд байнга ордог хүн байх жишээтэй.
Гэрээн дээр торгуулийн хүүний хувь бичигддэггүй, хэдэн хувийн алданги тооцох тухай заалт байхгүйгээс иргэдийн хариуцлага суларсан. Нийт зээлийн тавь шахам хувийн хугацаа хэтрэлт гарсан. Энэ зээлийн хэтрэлтийг барагдуулах үйл ажиллагааг төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хангалтгүй байна. Төсөл сонгон шалгаруулах, иргэдээс төсөл хүлээн авах мэдээлэл ил тод биш, иргэдийн оролцоог хангаагүй зэрэг нь иргэдийн тэгш байх эрхийг хөнджээ гэж үзэж байна.
Зөрчил дутагдлыг арилгуулахаар хийсэн болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлаа хэлэхгүй юу?
ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 сарын 07-ны өдрийн хуралдаанд хяналт шалгалтын ажлын дүнг танилцуулж Засаг даргад даалгасан, хяналт тавих орон тооны бус зөвлөлд даалгасан тодорхой зүйл заалтууд бүхий тогтоол гаргуулсан байгаа. 04 сарын 11-17-ны өдрүүдэд бүх багийн Иргэдийн Нийтийн хуралдаанд танилцуулга хийж иргэдэд мэдээлэл өгсөн.
Зөрчил дутагдлаас гадна ололттой сайн талууд мэдээжийн хэрэг байгаа. Тэр талаар
Энэ хугацаанд 331.0 сая төгрөгийн эргэлтээр 57 төсөлд зээл олгогдсон байгаагаас сумын иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн Авто засвар, Вакум цонхны үйлдвэр, блокны үйлдвэр, талх нарийн боовны цех ажиллаж байгаа.
Хяналт шалгалтын үр дүн өнөөдөр ажиглагдаж байна уу?
Үнэн бодитой мэдээллийг сумын иргэд авсан байгаа. Сумыг хөгжүүлэх, иргэдийг ажлын байртай болгох энэ сангийн хөрөнгийг ямар хүмүүс авсан, үйл ажиллагаа нь хэрхэн явагдаж буйд үнэлгээ дүгнэлт өгөх боломж үүссэн. Бас нэг заавал дурьдах ёстой зүйл нь иргэдэд мэдээллийг ил тод болгох, шударгаар өрсөлдөх боломжийг нээхээр ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номингоос "Сум хөгжүүлэх сан"-гийн үйл ажиллагаанд ИТХ-аас тавих хяналтыг сайжруулах нь төслийг "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн тэтгэлгээр хэрэгжүүлж байгаа зэрэг үр дүн харагдаж байна.
ОНХС-гийн үйл ажиллагааны талаар?
Иргэдийн санал өгөх дадалд суралцахгүй байна. Хөдөөгийн багуудад хөрөнгө оруулалт шийдэгддэггүй нь иргэд санаачлагатай нэг тийш харж, багаа хөгжүүлэх бодлогод нэгдэхгүй байгаатай холбоотой. Багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нар баг дээр тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлж иргэддээ танилцуулж ойлгуулаад явах юм бол багт хийх ажлууд шийдэгдээд явагдах боломж харагддаг. Гэтэл өнөөдөр ИТХ дээр хөдөөгийн багаас сонгогдсон хэдэн төлөөлөгч малын үүлдэр угсааг сайжруулах дээр л хэдэн төгрөг тавиулахаас хэтрэхгүй байгаа нь нууц биш ээ. Багийн ИНХ-ын дарга нарын боловсролын асуудал хуулинд тусгагддаггүйгээс багийн иргэдийн нийтийн хурлаар асуудал хэлэлцүүлэх, багийн Засаг даргын тайлан тавиулах зэрэг асуудлыг үнэлж дүгнэж чадахгүйгээс багийн ажил урагшлахгүй байна.
ИТХ-ын төлөөлөгчийн хувиар багийн удирдлагуудтай нэг баг болж ажиллаж байгаа юу?
ИТХ-ын төлөөлөгчийг иргэд сонгогчидтойгоо уулзах уулзалтыг баг дээрээ зохион байгуулах хүн бол багийн Засаг дарга, багийн ИНХ-ын даргын тухайд байнга хамтран ажилладаг. ИТХ-ын төсөв санхүү хүрэлцээгүй, ИТХ-ын төлөөлөгчдийн зардал гэж тусгагддаггүй болохоор хамтран шатахууныхаа зардлыг төлөх, жилд нэг удаа сонгогчоо эргэх "Төлөөлөгчийн нэг өдөр" арга хэмжээндээ хамтран оролцдог.
Энэ хугацаанд хийж гүйцэтгэх гээд амжаагүй ажил юу байна?
Бид ИТХ-аараа төсвийг баталдаг, ИТХ-ын хуралдааны дэгээр 2-оос доошгүй хоногийн өмнө төлөөлөгчид хэлэлцэх асуудалтай танилцсан байдаг. Жилийн төсөв гэдэг 2 хоног судлаад, анализ хийгээд баталчихад бас учир дутагдалтай зүйл юм. Миний хувьд улирал тутамд төсвийн тухай мэдээллээ авч байхыг боддог боловч, ИТХ-д төсвийн тухай ямарч мэдээлэл ЗДТГ-аас гаргаж өгөхгүй байна.
Орон нутгийн давсан орлогын зарцуулалт ямар байв? ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил үйлчилгээний явцын мэдээлэл, Сум хөгжүүлэх сангийн жилийн эргэлтийн хэмжээ, байгаль хамгаалах сангийн хөрөнгө гэж бас багагүй мөнгө байдаг. Энэ бүхний зарцуулалтыг хянах шалгах, мэдээллээр хангагдах ажлууд хоцорч байгаа. Гэхдээ энэ жилийн төсөв хэлэлцэхээс өмнө дээрх асуудлуудыг хянах, шалгах асуудлуудыг төлөвлөөд удирдамжаа гаргаад ажиллана даа.
Гэхдээ манай 3 хороо 3-уулаа эмэгтэй даргатайгаас ч уу? өмнөх хурлуудын хороодыг бодоход үйл ажиллагаа нь жигдрээд сайжирсан гэж үздэг. Тэр дундаа өргөдөл гомдлын хороо, танай хороо 2 бол иргэдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн сайн ажлуудыг зохион байгуулсан.
Баярлалаа. 10 сарын 08-ны өдөр Шивэрт багийн иргэд сонгогчидтой уулзаж ярилцлаа. Маш олон санал, хүсэлтүүдийг гаргасан. Явсан бүрэлдэхүүн иргэдийн санал, хүсэлтийг шийдвэрлэх, хуулийн хугацаанд хариу өгөх гэсэн асуудал байгаа.
Ажил хийгээд байгаа хүн дараагийнхаа асуудлыг төлөвлөөд явдаг гэж би ойлгодог. ИТХ-ынхаа чиглэлээр олон сайхан ажил санаачилж буйд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
Баярлалаа. Танд ч бас.