Өөрийгөө
танилцуулаач.
-1960 онд төрсөн, 55 настай. Ам бүл 5
эхнэр 2 охин ачийн хамт амьдардаг.Одоо тус сумын Хайрхан толгой багт мал маллан амьдарч
байна.
Ажлын туршлага
-1985 оноос 1992 онд бригад хэсгийн эд хариуцагч нярав, худалдаа бэлтгэлийн ангид
агент, байгаль хамгаалах тасагт байгаль хамгаалагч, 2008-2014 онд багийн Засаг дарга, сумын ИТХ-ын
даргын сонгуульт ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ 1992 оноос сумын бөхийн холбооны нарийн
бичгийн дарга, Тэргүүлэгчийн сонгуульт ажлыг гүйцэтгэжирлээ.
Хэдэн удаа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдов?
-2000-2004, 2012-2016 онд сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон орон нутгийнхаа өөрөө
удирдах байгууллагад ажиллаж байна даа.
Багийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч 2-ын чиг үүргийн ялгааг та юу гэж ойлгодог
вэ?
-Багийн Засаг дарга бол төрийн төлөөлөгч, гүйцэтгэх чиг үүрэг хэрэгжүүлдэг,
ИТХ-ын төлөөлөгч хүн бол хүн ам, нутаг дэвсгэрийнхээ өмнө тулгамдаж буй асуудлыг
олонхийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэхэд анхаарах ёстой гэж үздэг.
Тэр дундаа та ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байсан нутгийн өөрөө удирдах
байгууллагын арвин туршлагатай хүн.Таны ажиллаж байх хугацаанд сумын ИТХ
ажлаараа аймагт 2 дугаар байранд шалгарч байсан түүхтэй.
-Тиймээ 2013 онд сумынхаа ажлаар 2 дугаар байр, ГХУСАЗСЗ-ийн ажлаар 2 дугаар байранд
шалгарч байсан. Иргэдийн оролцоог хангах, шууд ардчилалыг бэхжүүлэх,
ИТХ-аас гаргах аливаа шийдвэрт иргэдийн оролцоог хангах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор
"ИТХ-ын хуралдаан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцохдоо иргэдээс мөрдөх
журам", "Иргэний танхимын ажиллах журам"-уудыг мөрдөн хэрэгжүүлсэн.
2013 оны 05 сарын 29-нд сумын хөгжлийн төлөвлөгөөгөө хэлэлцэн батлахдаа нээлттэй
хуралдаан зохион байгуулж хамгийн олон иргэн хамруулж байлаа. Нэг
үгээр хэлэхэд төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй ил тод байх зарчмыг
хангахад онцгойлон анхаарсан байна.
"Сумын хөгжлийн төлөвлөгөө 2013-2023"-ыг боловсруулахад иргэн бүрийн
оролцоог хангасан гээд иргэд талархалтай байдаг
-МНУХ, Мерси Кор ОУБ-аас Монгол улсын 123 сумыг мастер төлөвлөгөөтэй болгох уралдааныг зарласан.Үүнд сумын ИТХ-аас хүсэлт хүргүүлснээр орон нутгийн боловсон хүчнийг чадавхижуулах сургалтанд хамрагдаж, 25 хүний бүрэлдэхүүнтэй төлөвлөлт хяналтын хорооны үйл ажиллагааг зохион байгуулж, өдөр тутмын удирдлагаар хангах ажлын ИТХ-ын ажлын албатайгаа хамтран гүйцэтгэж байсан. Иргэн бүрийн саналыг тусган баталсан төлөвлөгөө маань жил бүр сайжруулж болох нөхцөлтэйгээр 2023 оныг хүртэлх хугацаагаар батлан гаргасан байгаа.
Энэ ажил маань олон нийтийн шууд оролцооны зарчмаар бодлого тодорхойлох,
шийдвэр гаргах үйл ажиллагаа болсон гэж үздэг.
Багийн ИНХ-ын үйл ажиллагааг жигдрүүлэн чадавхижуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангахад гол анхаарлаа хандуулж НӨУЁБ-ын анхан шатны нэгжид иргэд өөрсдийн өмнө тулгамдаад байгаа асуудлаа бүрэн хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлсэн.
Мөн "Төлөөлөгчийн нэг өдөр" арга хэмжээг байгууллага, ААН, иргэний дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг уламжлал тогтоосон. Төлөөлөгч иргэний холбоо харилцааг ойртуулж, төлөөлөгч нарт иргэддээ жилд
1-2 удаа ажлаа тайлагнах иргэдийнхээ санал бодлыг сонсдог ажлыг хэвшүүлсэн.
Багийн Засаг даргын ажлын тухайд?
-Манай 5 дугаар баг
2007 онд дахин байгуулагдсан юм.Тэр онд багийн Засаг даргаар сонгогдоод
2008 оны ээлжит сонгуульд дахин сонгогдож байлаа. Шилдэг
баг болж байлаа.
Танай багийн иргэд нэгдэн нийлээд зам гүүрээ жил бүр засварлаад явдаг хөдөлмөрч, нийтэч чанартай. Энд бас таны хүн удирдах ажлын ур чадвар нөлөөлсөн байх гэж бодож байна.
Манай багийн хөдөлмөрч иргэд мөнгөө нийлүүлээд хүч хөдөлмөрөө хоршоод олон бүтээн байгуулалтын ажил хийсэн. Хавчигийн хясааны замыг засварласан, Хойд урд Нуурмагтын гол дээр гүүр тавих, Даагай, Хөвөн давааны зам засвар гээд хэлэх зүйл олон шүү. Ард иргэддээ баярладаг даа.
Саяхан иргэд сонгогчидтойгоо тойроод уулзаад ирсэн байгаа.
Тийм. ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин, ИТХ-ын төлөөлөгч Х.Энхбаатар, ИНХ-ын дарга Д.Даваадорж, сумын цагдаагийн хэсгийн цагдаа ахлах ахлагч Б.Наранбаатар нартай баг болж ажиллаад ирсэн. Сумын хөгжүүлэх сангийн талаар мэдээлэл өглөө, малын хулгай, галт зэвсэг, тээврийн хэрэгслийн тухай хуулиудын сурталчилгаа хийгдлээ. Иргэд сонгогчдынхоо санал хүсэлтийг сонслоо. Төлөөлөгчийнхөө хувиар баг дээрээ “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхөрлөл байгуулах” тухай асуудлаа танилцуулж, хамтран ажиллах хүмүүсээ мэдээлэлтэй болгож, саналыг нь авлаа.
Иргэд сонгогчдоос гарсан саналуудаасаа танилцуулаач.
Мал мах авахгүй байгаагаас малчдын амьжиргааны нөхцөл байдал маш хүнд байгаа тухай уулзсан бүхэн ярьж байлаа. Малын гаралтай бүтээгдэхүүний үнэлгээ дор байгаагаас оюутан сурагчийнхаа сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг төлж дийлэхгүй асуудал олон гэр бүлд тулгарсан байна. Төрийн албан хаагчдын ажлын цаг баримтлах асуудал хангалтгүй, мэдээ мэдээллийг хурдан шуурхай хүргэдэггүй зэрэг болон бусад санал, хүсэлт, гомдлыг ИТХ-ын дарга Х.Сүхбатад танилцуулсан байгаа. Иргэдийнхээ санал хүсэлтийг судлан шийдвэрлэх ажлыг хийх байх.
Аливаа хурал цуглаан, өдөрлөгөөр явж байхад танай багийн иргэдийн оролцоо их сайн байдаг.
Манай багийн онцлог давуу талын нэг дээ. Хурал хийх, иргэддээ мэдээлэл өгөх хурал хийх гэхээр иргэд цугладдагүй гол гол дээр нь очиж мэдээллээ өгөх гэхээр цаг хугацаа бензин шатахуун гээд боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Хөнжлийнхээ хирээр хөлөө жий гэдэг шиг төлөөлөгчийн хувьд цалин урамшуулал, үйл ажиллагааны зардал байхгүй учир жилдээ 2 удаа уулзаад өнгөрөх асуудал байх юм. Ер нь төлөөлөгчийн ажил хувь хүний сэтгэл зүтгэл дээр тулгуурлаж явагдаж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Манай багийн иргэд сонгогчдын хувьд цугларалт нийгмийн идэвх оролцоо сайн байдаг давуу талтай учир сэтгэл хангалуун байдаг.
Өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдсан гэж үзэж байна?
Энэ жил хавартаа гантай, намар оройхон хур бороо ихтэй байсан, хадлангийн хувьд өнгөрсөн жилийнхээ хэр хэмжээнд хүрэхгүй байна. Ер нь нодлингийнхтой харьцуулахад 80%-тай тэнцэх хэмжээний өвс хадлан бэлтгэгдсэн байгаа байх. Малчдын маань хичээл зүтгэл энд их шаардлагатай. Сумын фондны өвс бэлтгэсэн зүйл байхгүйг анхаарах хэрэгтэй юм.
Цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар ярихгүй юу?
Орон нутгийн хөгжлийн сангаас хийж хэрэгжүүлж байгаа ажлын хяналт шалгалтыг сайжруулах, тендерт нутгийн иргэд оролцож түр ажлын байраар хангагдах боломжийг нээх, малын хулгайтай тэмцэх малчны бүлэг нөхөрлөлүүдийг бий болгож, дэмжих, орон нутгийн чанартай зам даваануудын засвар арчилгааг сайжруулах гээд шил шилээ дарсан олон асуудал байна даа.
Баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Ярилцсан.Ц.Номин