Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ГХУС ажилд төрийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн илтгэл

2015-10-28

Илтгэлийн сэдэв: “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан

сэргийлэх ажилд  орон нутгийн төрийн байгууллагуудын

үүрэг, оролцоог  дээшлүүлэх нь “

 

 Илтгэгч нь: Төмөрбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж

 

 

Илтгэлийн хураангуй:

Нэг. Эхлэл хэсэг:

1.1. Оршил хэсэг

1.2.Судалгааны объект

1.3.Судалгаа, шинжилгээний арга зүй

1.4.Ач холбогдол

Хоёр. Үндсэн хэсэг:

2.1. Илтгэлийн бүтэц

2.2.Төмөрбулаг сумын нийгэм, эдийн засгийн үндсэн зарим үзүүлэлт

2.3.Сумын 2012-2014 оны эхний хагас жилийн гэмт хэргийн гаралтын тоо баримтын судалгаа

2.4. Сумын гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын тухай судалгаа

2.5. Орон нутаг мөрдөгдөж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилтийн талаарх өнөөгийн нөхцөл байдалд хийсэн судалгаа, шинжилгээ

2.6.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцооны талаар байгууллагуудын түвшинд  хийсэн судалгаа шинжилгээ

2.7.Гэмт хэрэг зөрчлийг бууруулахад байгууллага, иргэдийн үүрэг, оролцоо түүнийг сайжруулах талаар дэвшүүлж буй санал

Гурав. Дүгнэлт хэсэг:

Дөрөв. Хавсралт/ График, хүснэгтээр харьцуулсан судалгааны үзүүлэлт/

Тав. Ном зүй

Зургаа.Товчилсон үгийн жагсаалт:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэг. Эхлэл хэсэг:

 

 

1.1.Оршил хэсэг

 

Сум орон нутгийн хэмжээнд нийгмийн дэг журмыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх чиг үүрэг нь дан ганцхан Цагдаагийн байгууллагын /буюу бидний нэрлэж сурснаар хууль хяналтын байгууллагуудын/ болон түүнд дэмжлэг үзүүлж байгаа тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажил бус тухайн орон нутагт иргэдэд нийтийн /төрийн/ үйлчилгээг  хууль тогтоомжийн хүрээнд хүргэх үүрэг хүлээсэн төрийн байгууллага тэдгээрийн /нийтийн/ албан тушаалтны үүрэг байх ёстой. Өнөөгийн байдлаар орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг хүлээн ажиллаж байгаа байгууллагуудаас санаачилан энэ ажлыг орон нутагт Нутгийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга түүний Тамгын газар, Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагууд тэдгээрийн удирдлага, ажилтнууд хэрхэн хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд анхан шатны түвшний практикт тулгуурласан судалгаа, шинжилгээний  ажлыг зохион байгуулан  дүгнэлт хийж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дүн, зохион байгуулж байгаа ажлын арга, хэлбэр, үр нөлөө, хүртээмж, чанарт дүн шинжилгээ хийж үр дүнгийг нь тодорхойлох алхам хийж байх нь зүйтэй. Орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, энэ талаарх иргэдийн эрэлт хэрэгцээ, хүсэл шаардлагад нийцсэн үйлчилгээг чанар хүртээмж сайтай хүргэж, орон нутгийн  хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн  16  дугаар зүйлийн 2-т заасан “эрүүл аюулгүй орчинд амьдрах” гэж иргэний үндсэн эрхийг хангах талаарх заалтыг хэрэгжүүлэн, нийгмийн дэг журмыг бэхжүүлж, иргэдийн эрүүл аюулгүй амгалан тайван амьдрах нөхцлийг хангах нь төрийн ажлын чиг үүргийг гүйцэтгэж байгаа орон нутгийн төрийн байгууллагуудын үүрэг оролцоо түүний үр дүнгээс гол хамааралатай. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нь тухайн орон нутаг дах төрийн байгууллагууд тэдгээрийн удирдлага, ажилтнуудын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжүүлэлт, ёс зүй, харилцаа хандлага, мэргэжил ур чадвар, манлайлал, нийгмийн идэвхи санаачилга зэрэг олон зүйлээс хамаарна. Иймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд орон нутгийн төрийн байгууллагуудыг үүрэг оролцооны өнөөгийн байдал, хууль эрх зүйн хэрэгжилтэнд дүгнэлт, шинжилгээ хийж, үйл ажиллагааг нь сайжруулахад энэхүү илтгэлийн чиглэл оршино.

 

1.2.Судалгааны объект

Энэхүү илтгэлийн судалгааны объектоор Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумыг сонгон авч сумын төрийн байгууллага, тэдгээрийн ажилтан албан хаагчид, сумын иргэдийн тодорхой  хүрээг хамруулан авч  үзэв.

 

 

1.3. Судалгаа, шинжилгээний арга зүй

Энэ сэдвийг сонгон илтгэлийг бичиж боловсруулахдаа орон нутгийн Нутгийн удирдлагын болон төрийн байгууллагын хүрээнд дагаж мөрдөгдөж буй Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох зарим хууль тогтоомж, дүрэм журмуудад болон орон нутаг дахь гэмт хэрэг, зөрчлийн 3 жилийн үзүүлэлт, байгууллагуудын тайлан мэдээний баримт материалыг сонгон авч судлах, уг ажлын өөрийн ажлын эрхлэх хүрээнд  хийсэн ажиглалтын аргыг болон төрийн байгууллагууд, тэдгээрийн ажилтан, иргэдийн тодорхойн хүрээнд түүвэр судалгааны аргаар анкет, санал асуулгын маягтаар судалгаа явуулж, дүн шинжилгээ хийх аргыг сонгон авч хэрэглэн судалгаа, шинжилгээний арга зүйг баримтлав.

 

1.4. Судалгаа, шинжилгээний ач холбогдол

Илтгэлийн сэдвийн ач холбогдол, хүлээгдэж буй хүрэх үр дүнг дараах байдлаар томъёолон авч үзэж сонгосон болно. Үүнд:

*                       Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох Орон нутагт төрийн байгууллагуудын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүргийн хэрэгжилтийг  тодорхойлж, түүний биелэлтийг хангуулах үйл ажиллагаанд өөрийн саналаа илэрхийлэх

*                       Энэ сэдэвт хөндөгдсөн зарим асуудлыг уг асуудлыг эрхлэх хүрээний дээд шатны байгууллагуудын анхааралд хүргэх,

*                       Орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нэмэлт өөрчлөлт, шинэчлэлт оруулах санал гаргах,

*                       Төрийн байгууллага, тэдгээрийн ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг дээшлүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах

*                       Энэхүү илтгэлийг цаашид сайжруулж, судалгаа дүгнэлтээр баяжуулан ажлын албан хэрэгцээндээ гарын авлага болгон ашиглах зэрэг болно.

 

Хоёр Үндсэн хэсэг:   2.1. Илтгэлийн бүтэц:

Уг илтгэлийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын баталсан удирдамжинд заасан сэдвийн хүрээнд боловсруулж, уг удирдамжинд заасан ерөнхий болон үндсэн  шалгуур, шаардлагын дагуу арга зүй, боловсруулалт, бичиг хэргийн болон бусад шаардлагын дагуу бичсэн. Илтгэлийн үндсэн хэсэг нь дараах хэсгүүдээс бүрдсэн. Үүнд:

*                       Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын  статистикийн зарим тоо баримт

*                       Сумын гэмт хэргийн өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ: /3 жилээр/

*                       Орон нутаг мөрдөгдөж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилтийн талаарх судалгаа шинжилгээ

*                       Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд байгууллагын үүрэг, оролцоонд хийсэн судалгаа, шинжилгээ дүн

*                       Гэмт хэрэг зөрчлийг бууруулахад байгууллага, иргэдийн үүрэг, оролцоо түүнийг сайжруулах арга замууд

*                       2.2.Төмөрбулаг сумын нйигэм эдийн засгийн үзүүлэлтээс :

Тус суманд 1204 өрхийн 4316 хүн ам амьдардаг бөгөөд насны  бүлгээр авч үзвэл: 0-14 насны 1349, 15-19 насны 467, 20-24 насны 397, 25-29 насны 379, 30-34-333, 35-39 насны 373, 40-44 насны 295, 45-49 насны 229,  50-54 насны 199, 50-59 насны 94, 60-аас дээш насны 201 хүн ам байна. Сум нь засаг захиргааны анхан шатны нэгжийн хувьд 5 багтай, сумын төвийн багт 6 албан байгууллага, 30-аад Хоршоо, ААН тогтмол үйл ажиллагаа явуулж иргэдэд ажил, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Сумын хэмжээнд нийт 27 худалдаа үйлчилгээний цэг, 1 кароеке баар худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаас 2-оос бусад нь сумын төвд худалдаа үйлчилгээ үзүүлж, 4-р багийн төвд 1 цэг, 2-р багийн төвд 1 худалдаа үйлчилгээний цэг ажиллаж байгаа. Эдгээр худалдаа үйчлилгээний цэгүүдээс 13 дэлгүүр, 1 баар архи согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэх зөвшөөрөлтэйгээр ажиллаж байна. /График 1-д дүрслэн харуулав./

 

Сумын 2012-2014 оны эхний хагас жилийн гэмт хэргийн гаралтын тоо баримтын судалгаанаас: / Харьцуулалтыг график 2-т дүрслэн харуулав./

Төмөрбулаг суманд сүүлийн 3 жил гарч байгаа гэмт хэрэг зөрчлийн тоо, баримтаас дурьдвал: /Цагдаагийн бүртгэлд бүртгэгдсэн мэдээллийг үндэслэв./

Тус суманд сүүлийн 3 жилийн байдлаар /2014 оны эхний 9 сард/ бүртгэгдсэн гэмт хэргийн судалгааг харуулвал:

 2012 онд 36, 2013 онд 30, 2014 оны эхний 9 сарын байдлаар 14 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Тус суманд сүүлийн 3 жилд /2014 оны эхний хагас жилд/ гарч бүртгэгдсэн гэмт хэргийг тоог бүрэлдэхүүний хувьд авч үзвэл: /харьцуулалтыг графикаар харуулав./

Иргэдийн эрх чөлөө, хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн тоо: 2012 онд 23, 2013 онд 13 бүртгэгдсэн байна. Малын хулгайн гэмт хэргийн тоо: 2012 онд 4, 2013 онд 1 бүртгэгдсэн байна. 2014 оны эхний 9 сарын байдлаар Иргэдийн эрх чөлөө, хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 4, Малын хулгайн гэмт хэрэг 3, өмчийн хулгайн гэмт хэрэг 2, бусдыг амиа хорлоход хүргэх хэрэг 5 бүртгэгдсэн байна.

 

Сумын гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын тухай судалгаа

Сүүлийн жилүүдэд сумын ГХУСАЗСЗ-өөс орон нутагт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол, үр дүнтэй зохион байгуулж ажиллаж байгаа боловч гэмт хэрэг зөрчлийн гаралтын тоо буурахгүй байгаад иргэдийн дунд санал асуулгын  судалгаа явуулахад дараах шалтгаан нөхцлийн улмаас шалтгаалж байна гэж судалгаа гарсан байна. Үүнд:

Гадаад шалтгаан нөхцлүүд:

ü     Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах худалдаа үйлчилгээний цэгийн тоо их байгаа. /Суманд ажиллаж байгаа худалдаа үйлчилгээний 27 цэгээс архины зөвшөөрөлтэй дэлгүүр 13, баар 1 байгаа/

ü     Хуулийн хэрэгжилт хангалтгүй. /Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хуулиар хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлдэггүй./

ü     Хууль сурталчлах ажил, иргэдэд бүрэн хүрч чадахгүй байгаа. /Хууль сурталчлах ажилд оролцоогүй иргэд хэрэг зөрчилд холбогдох магадлал өндөр байгаа./

ü    Төрийн байгууллагын /төр, захиргаа, хууль хяналтын/ үйл ажиллагаа, хяналтын ажил сул

ü    Баяр, ёслолын арга хэмжээ нэмэгдсэн

ü    Ажлын байр байхгүй

ü    Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, суралцах орчин нөхцөл тааруу

ü    Мэдээллийн эрх чөлөөний буруу сурталчилгаа /телевизор, кино, интернет, хэвлэл/

ü    Иргэдийн оролцоо хяналт, нийгмийн идэвх сул гэх мэт.

ü    Хууль хяналтын байгууллагууд хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа хангалтгүй явуулж, гарсан хэрэг зөрчилд ажлаа чиглүүлж ажилладаг

ü    Аймгийн төвтэй ойрхон хил залгаа оршдог

ü    ГХУСАЗСЗ-өөс иргэдэд хүрч ажиллах боломж муу /Зохицуулах зөвлөлийн гишүүд хангалтгүй ажилладаг/ гэх мэт

Дотоод шалтгаан: /өөртэй нь хамааралтай/

ü    Иргэдийн оюун санааны ядуурал /Хүүхдээ уламжлалт, Монгол ёс заншил, сурган  хүмүүжүүлэх арга ухаанаар сургадаггүй/

ü    Гэр бүлийн хамааралтай /Орчны муу хүмүүжил нөлөө/

ü    /Иргэдийн орлогын ядуурал /Хөрөнгө санхүүгийн дутагдал, бэрхшээл/

ü    Бусдыг даган дуурайх, уруу татагдах гэх мэт олон шалтгаан нөхцлүүд байна.

ü    Иргэдийн хууль зүйн боловсрол хангалтгүй байгаа гэх мэт олон шалтгаан нөхцлөөс хамааралтай байна гэж үзэж байна.

ü     

Орон нутаг мөрдөгдөж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилтийн талаарх өнөөгийн нөхцөл байдалд хийсэн судалгаа, шинжилгээ

Сум, орон нутгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар авч үзэхдээ энэ талаарх хууль эрх зүйн орчинг ерөнхий байдлаар шинжилж, орон нутаг дах төрийн байгууллагын үйл ажиллагаанд нэн тэргүүнд мөрдөгдөх Монгол Улсын Үндсэн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гэсэн гэсэн 3 гол хуулийн хувьд хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа талаас авч үзэж, холбогдох бусад хууль, журмын талаар хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийгээгүй болно.

Монгол Улсын хууль эрх зүйн орчны цөм нь болсон Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлйин 1-д “эх орныхоо тусгаар тогтнолыг батлах хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмйин дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн” гэж заасныг хэрхэн  мөрдөж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мөрдөн ажиллах зарим хуулийн хэрэгжилт орон нутгийн төрийн байгууллагуудын хэмжээнд хэрхэн мөрдөгдөж байгаа судалж, дүгнэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

 Орон нутгийн хэмжээнд мөрдөгдөж байгаа гол хуулиудын нэг болох Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд Нутгийн удирдлагын байгууллагаас /Нутгийн өөрөө удирдлагын байгууллага, Нутгийн захиргааны байгууллага/  тухайн нутаг дэвсгэртээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ямар эрх, үүрэг хүлээсэн түүний хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа талаар судлан авч үзье.

ЗЗНДНТУТХ-нд тухайн орон нутгийн Нутгийн өөрөө удирдлагын байгууллага болох орон нутгийн хэмжээний бодлогыг тодорхойлогч байгууллага Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх эрх үүргийн дараах байдлаар хуульчилсан байна. Үүнд: тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн  з-д “хууль тогтоомж дээд шатны болон тухайн шатны Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг Засаг дарга хэрхэн зохион байгуулж байгааг шалгах үнэлгээ өгөх” гэж заасан нь тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүрэн эрхийн хүрээнд сонгосон албан тушаалтан болох Засаг даргадаа орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хууль тогтоомж, хурлаас баталсан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх талаар үүрэг чиглэл өгч, хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж байгаа хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт ажиллахаар хуульчилсан байна. Мөн ИТХ-ын чөлөөт цагт Тэргүүлэгчдийн хэрэгжүүлэх бүрэн эрхийн хувьд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.9-д “иргэдийн эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг зохион байгуулж, хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах“ гэж заасан байгаа  2 заалтыг НӨУБ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх талаар тус хуульд оруулсан заалт гэж ойлгож байна. Энэ заалтууд нь ерөнхий байдлаар хуульчлагдсан чиг үүрэг нь тодорхой бус заалт бөгөөд 18.1.1-ийн  “з” заалтын тухайд улс төрийн шийдэлтэй холбоотойгоор орон нутгийн түвшинд хангалттай хэрэгжиж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг хэлэх байна. Үүнийг нутгийн удирдлагын байгууллагад 10–аад жил ажиллаж байгаа ажилтны хувьд практик талаас хандаж ажиглалтын судалгаанд тулгуурлан өнөөгийн бодит байдалтай нь нийцүүлэн тайлбарлая. Тухайн шатны Засаг даргаар сонгогдож байгаа албан тушаалтнууд ихэвчлэн Засаг даргад дэвшүүлсэн намынхаа дарга байдаг тул нэр дэвшүүлж Засаг дарга болгосон ИТХ-ын байгууллагыг бүрдүүлж байгаа төлөөлөгчид нь Засаг даргадаа  хууль тогтоомж, хурлаас баталсан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх талаар үүрэг чиглэл өгч,  хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулсан ажлын тайланг сонсох талаар санаачилгагүй ажилладаг, хэлэлцсэн асуудалдаа ёс төдий дүгнэлт өгч ажилладаг тогтолцоо бий болох хандлагатай болсон. Энэ нь Засаг дарга өөрийг нь сонгосон байгууллага ИТХ-аас илүү эрх мэдэлтэй байдаг хуулийн тогтолцооны гажуудалтай холбоотой. Мөн сонгогдсон төлөөлөгчдийн энэ талаарх хууль эрх зүйн мэдлэг дутмагаас шалтгаалж байна.  Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг хуульчилсан 20.1.9-д заасан “иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг зохион байгуулж, хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг бичлэгээр буулгасан ерөнхий заалт төдийгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь тус заалтаас ойлгогдох ойлгоц муутай байдаг тул Тэргүүлэгчид уг заалтын хэрэгжилтэнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өнцгөөс нь ойлгож ач холбогдол өгч ажиллахгүй байдаг. Тэгвэл Нутгийн захиргааны байгууллага болох Засаг даргын Тамгын газрын чиг үүрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ЗЗНДНТУТХ-нд хэрхэн хуульчилсныг авч үзвэл: хуулийн 29 дүгээр зүйлд заасан Аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийн 29.1.6-гийн  “хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх чөлөөг хамгаалах талаарх” заалтын “а”-д /хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчилах, биелэлтийг хангах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах/, “в”-д /тухайн нутаг дэвсгэрийн Цагдаагийн байгууллагыг хууль тогтоомжийн хүрээнд удирдах/ гэж заажээ. Эдгээр заалтуудын хэрэгжилтийн талаар товчхон дүгнэн хэлэхэд Нутгийн захиргааны  байгууллага нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ач холбогдол багатай хандаж, төсөвтөө  тухайлчилсан хөрөнгө суулгадаггүй. Уг хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахгүй байхад хариуцлагын тогтолцоо байхгүй. Засаг даргын буюу нутгийн захиргааны байгууллагын хийх ёстой ач холбогдол ажил биш, цагдаа хүчний байгууллагын ажил гэж үздэг. Мөн орон нутагт ажиллаж байгаа Цагдаагийн ажилтнууд нь босоо удирдлагатай буюу ажлын чиг үүргийг дээд шатны байгууллагаас авч ажилладаг тул Засаг даргын буюу нутгийн захиргааны байгууллагаас удирдан ажиллах боломж байхгүй харин олон нийтийг хамарсан ажлын үед ажиллуулж, бусад үед нь Цагдаагийн байгууллагаас өгсөн чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа нь хамтарсан ажлын уялдааг алдагдуулдаг.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулинд орон нутгийн төрийн байгууллага, иргэдийн үүрэг оролцооны талаар хэрхэн хуульчилсан, түүний хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа талаар өөрийн сум, орон нутгийн жишээн дээр авч үзье. Үүнд: тухайн хуулийн  7 дугаар зүйлийн 7.6-д Нутгийн захиргааны бүх шатны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг заасан байна. Тухайлбал: 7.6.1-д “Харъяа нутаг дэвсгэртээ гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах”  гэж заасныг хэрэгжүүлж байгааг дүгнэвэл сумын ЗДТГ-аас сүүлийн жилийн байдлаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр боловсруулан сумын ИТХ-аар батлуулсан хөтөлбөр, төлөвлөгөө байхгүй, тайлан мэдээлэл оруулаагүй, ГХУСА-ын нэгдсэн төлөвлөгөөгүй ажиллаж байна. Зөвхөн байгаль орчны ажилтнууд нь өөрсдийн эрхэлж байгаа ажлын чиглэлийн хүрээнд холбогдох хууль тогтоомжид заасан ажил үүргийг хэрэгжүүлэн байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ нь Нутгийн захиргааны байгууллагаас ГХУСА-ыг Хууль хүчний буюу Цагдаагийн байгууллагын хийх ажил, мөн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн хийх ажил гэж үздэгтэй холбоотой. Нөгөө талаас хуулийн 7.6.2-т заасан “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг өөрийн төсвөөс тусгайлан төлөвлөж санхүүжүүлэх” гэсэн заалтад ач холбогдол өгч тухайн жилийн төсөв батлахад уг зардлыг төсөвтөө батлуулахгүй байгаа нь хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгаа шалтгаан болж байгааг дээр дурьдсан байгаа.  Орон нутагт “Нутгийн захиргааны байгууллага”-ын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа Засаг даргын Тамгын газар нь  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай  хуулийн 7.6.3-т заасан” Хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагыг дэмжин  туслах” гэсэн заалтын хэрэгжилтийг үр дүнтэй хэрэгжүүлж чадахгүй байна гэж дүгнэж байна. Үүнийг дараах байдлаар тайлбарлаж болох юм.

Суманд ажиллаж байгаа Цагдаагийн хэсгийн ажилтнууд нь босоо удирдлагын тогтолцоотой буюу аймгийн Цагдаагийн газраас шууд удирдлагаар хангагдаж, сумын Засаг даргаас ёс төдий үүрэг хүлээдэг тул Нутгийн захиргааны байгууллагатай ажлын уялдаа холбоо багатай НЗБ-д ирсэн өргөдөл гомдлыг барагдуулах, тухайн орон нутагт зохион байгуулагдаж байгаа олон нийтийн арга хэмжээний үед Нийгмийн дэг журмыг хангах чиг үүргээр ажиллаж, бие даасан байдалтай ажиллаж байна. Иймээс НЗБ-аас дэмжин туслах хамтран ажиллах ажлын уялдаа багатай байдаг. Мөн сумын Засаг дарга, ЗДТГ-аас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагыг дэмжин  туслах чиглэлээр ажил зохион байгуулдаггүй тул энэ талаар ТББ-уудын идэвх санаачилга бага, сумын Ахмадын хорооноос жилдээ уриалга гаргах төвийн ажил хийгдэж байна. Сумын ИТХ- ын байгууллагас ГХУСТХ-ийн 7.7 дах заалтын дагуу орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, үр дүнгийн талаар Цагдаагийн хэсгийн ажилтнуудын мэдээлэл, зарим нэг байгууллагын удирдлагын мэдээллийг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт, үүрэг чиглэл өгч, төсөв хөрөнгийн төсөвлөлт зарцуулалтын талаар ажлын чиглэл хүргүүлж ажилладаг ч үр харагдахгүй байна. Энэ нь тухай шатны хурлаас хуулийн хэрэгжилтийг хангалтгүй зохион байгуулсан байгууллага, түүний удирдлага, ажилтнуудад хариуцлага тооцох талаар хууль эрх зүйн тогтолцоо байхгүй байдагтай холбоотой. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулинд заасан байгууллагын хэрэгжүүлэх нийтлэг үүрэг түүний хэрэгжлтийн талаар аьч үзье. Тухайлбал: 9.1.1-д “байгууллагын дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах” гэж хуульчлагдсан байгаа бөгөөд түүнийгээ 9.1.2 дах заалтандаа “ажилтнууддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомж мэдээлэх, сурталчлах“ гэж хуульчлагдажээ. Нөгөө нэг заалт нь гарсан гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах талаар хууль хяналтын болон холбогдох дээд шатны байгууллагын өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх заалт байна. Эндээс дүгнэхэд ГХУСТХ-нд байгууллагын үүргийн хуульчлахдаа зөвхөн дотооддоо чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар заасан нь харагдаж байна. Иймд  “Олгой хагаравч тогоон дотроо” гэдэгтээ адил байгууллага дотор үр ажил хэрэгжихгүй, олон нийт иргэдэд чиглэгдсэн үйл ажиллагаа огт хийгдэхгүй байх  үйл ажиллагааны хандлага бий болсон байна.

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцооны талаар байгууллагуудын түвшинд  хийсэн судалгаа, шинжилгээ

/Орон нутаг дах 5 төрийн байгууллага, тэдгээрийн 20 гаруй ажилтнуудаас тус бүр 9-10 асуулт бүхий санал асуулгын хуудсаар судалгаа авсан./

Орон нутгийн төрийн байгуулллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж байгаа ажлын талаар тухайн байгууллагуудын баримт, бичигт хийсэн судалгаа, ажилтнуудад явуулсан санал асуулыг судалгааны дүнгээс үзэхэд /Хавсралтад харуулав./ суманд үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн байгууллагуудаас “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөр батлуулсан, хяналтандаа авч ажиллаж байгаа байгууллага байхгүй гэсэн судалгаа гарч байна. Мөн сумын Засаг даргын Тамгын газраас бусад байгууллага энэ чиглэлээр тухайн жилд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгүй байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мөрдөж байгаа хууль тогтоомжуудыг хэрхэн  мөрдөн ажиллаж буй талаар судлан үзэхэд тухайн байгууллага, ажилтнуудын хэмжээнд мөрдөгдөх төрийн албаны болон тухайн мэргэжлийн ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод журмыг эхний ээлжинд мөрдөн ажиллаж байгаа гэсэн судалгааны дүгнэлт гарч байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, түүнтэй нийцүүлэн батлагдсан бусад хууль эрх зүйн актыг мөрдөх талаар санаачилга гаргадаггүй гэсэн хандлагын судалгааны дүгнэлт гарч байна. Эндээс үзэхэд орон нутаг дах төрийн байгууллагуудын хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх ажилд оролцох үүрэг оролцоо хангалтгүй байгаа нь харагдаж байна. Энэ байдал нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хангалтгүй ажиллаж байгаа байгууллага албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо байхгүй болон сайн ажиллаж байгаа бол урамшуулан дэмжих үйл ажиллагаа хэрэгжихгүй байдагтай холбоотой юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцоог дээшлүүлэх талаар  зохион байгуулсан ажлын талаар байгууллагуудын үйл ажиллагаанд судалгаа хийхэд зарим байгууллага нь ИТХ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу болон өөрсдийн эрхлэх хүрээний ажилтай холбоотой олон нийтэд чиглэсэн арга хэмжээг жилдээ ганц удаа зохион байгуулсан төдий ажиллаж байна. /Хавсралтаар  харуулав/

 

Гэмт хэрэг зөрчлийг бууруулахад байгууллага, иргэдийн үүрэг, оролцоо түүнийг сайжруулах талаар дэвшүүлж буй санал:

Орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад төрийн байгууллага, тэдгээрийн ажилтнуудын үүрэг оролцоо чухал шаардлагатай гэдэг нь тухайн сэдвийн хүрээнд явуулсан судалгаа шинжилгээ, гэмт хэргээс урьдчилан ажлын явц байдал, үйл ажиллагаанд явуулсан ажиглалт, энэ талаар иргэдийн өнөөгийн  амгалан тайван амьдрах, үүргээ дээдэлж, бусдын эрх эрх чөлөөг хүндэтгэж амьдрах шаардлага нийгмийн эрэлт хэрэгцээгээр тодорхойлогдож байна. Энэ шаардлагыг орон нутагт төрийн зүгээс ханган ажилллах чиг үүргийг  төрийн байгууллагууд хэрэгжүүлэх ёстой. Энэхүү ажлыг сайжруулахын орон нутаг дах төрийн байгууллагын зүгээс дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэх зүйтэй гэсэн саналуудыг судалгаа шинжилгээний үр дүнг нэгтгэн боловсруулсан санал дүгнэлтийг үндэслэн тодорхойлон дэвшүүлж байна.

*                  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай түүнтэй холбогдох бусад хууль тогтоомжид байгууллага тэдгээрийн ажилтнуудын хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох заалтыг оруулах. Тухайлбал: өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулинд төрийн байгууллагын зүгээс ГХУСА-ын талаар  хөтөлбөр төлөвлөгөөтэй ажиллах, иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах талаар хуульчилсан заалт бараг байхгүй ГХУСА-ыг зохион байгуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, ажил зохион байгуулаагүй тохиолдолд хариуцлага тооцох эрх зүйн тогтолцоо байхгүй байна гэж хэлж болно. /Хууль санаачлагчдад санал хүргүүлэх./

*                  Жил бүр төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчдын бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд болон байгууллагын менежерээс төрийн албан хаагчидтай байгуулах  үр дүнгийн гэрээнд ГХУСА-ыг тусгай заалт болгон оруулж, ажил дүгнэх, урамшуулах, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох.

*                  Тухайн байгууллага жил бүрийн төсөвтөө ГХУСА-ыг зохион байгуулахад шаардагдах тодорхой хэмжээний зардлыг суулгаж, зарцуулдаг болох.

*                  ГХУСА-ыг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг Цагдаа, хууль хяналтын болон холбогдох бусад төрийн болон ТББ-уудтай хамтын ажиллагаатай ажиллах.

*                  ГХУСА-д төрийн байгууллага, төрийн ажилтнуудын манлайллыг бий болгож ажиллах.

*                  ГХУСА-ын хүрээнд дотооддоо болон олон нийтэд чиглэсэн өөрийн байгууллагуудын үйл ажиллагааны эрхлэх чиг үүрэгтэй холбогдсон ажлуудыг зохион байгуулах. Тухайлбал: ЕБС, Хүүүхдийн цэцэрлэгээс эцэг, эхчүүдэд зориулсан  сургалт хүмүүжил, ёс суртахуун, зан заншлын талаар сургалт, зөвлөгөө өгөх танхим ажиллуулах, уулзалт ярилцлага, өдөрлөг явуулах өдөртэй болох гэх мэт, Эрүүл мэндийн байгуулагаас эрүүл мэнд, сэтгэл зүйн чиглэлээр сургалт зөвлөгөө өгөх, Соёлын байгууллагаас урлагаар дамжуулсан иргэний ёс зүй ухамсарт сайнаар нөлөөлөх олон төрлийн ажил зохион байгуулах гэх мэт

*                  Байгууллага бүр ГХУСА-ын талаар мэдээлэл сурталчилгааны өрөө, танхим, самбар, цахим хуудас ажиллуулах талаар бодлого, шийдвэр гаргах.

*                  Сумын ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газраас тухайн орон нутгийн гэмт хэргийн нөхцөл байдлын судалгаанд үндэслэсэн дунд хугацааны хөтөлбөр боловсруулан баталж, түүндээ орон нутаг дах төрийн байгууллагуудын үүрэгт оролцоог сайтар тусгаж өгөх нь зүйтэй.

*                  Суманд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар төрийн болон төрийн бус байгууллагын хэмжээний зөвлөгөөнийг тодорхой сэдвээр жил бүр зохион байгуулж, гарсан шийдвэрийн хэрэгжилт үр дүнг тооцож ажиллах.

*                  Орон нутгййн төрийн байгууллага тэдгээрийн ажилтнуудаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар оновчтой санал, санаачилга дэвшүүлж, иргэд, олон нийтэд чиглэсэн үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулсан байгууллага, хамт олон, ажилтныг шагнаж урамшуулах ажлыг тогтмолжуулах.

*                  Байгууллага бүр өөрсдийн санаачилгаар нэгдсэн хамт олны ГХУС ажлыг зохион байгуулах сайн дурын бүлэг, зөвлөлтэй болох

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дүгнэлт хэсэг:

Орон нутаг дах төрийн байгууллага тэдгээрийн ажилтнууд нь хууль тогтоомжоор олгогдсон эрх үүргийн хүрээнд тухайн орон нутгийн иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг тэднйи эрэлт хэрэгцээг хангахуйц чанар хүртээмжтэй үзүүлж ажиллахын зэрэгцээ холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд үүрэг оролцоогоо нэмэгдүүлэн, ажлын үр дүнгээ сайжруулж, төрийн албаны манлайллыг хэрэгжүүлж, иргэдийн амар тайван, аюулгүй ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэн ажиллах нь тэдний төрийн өмнө хүлээсэн үүрэг мөн. Энэхүү хуулиар  хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, төрийн байгууллага тэдгээрийн ажилтнуудын зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад оролцох оролцоог хангасан олон талт арга хэмжээг зохион байгуулахад анхаарч, дээрх судалгаа, шинжилгээний байдлаас харагдсан алдаа дутагдлуудыг арилгаж, дэвшүүлсэн саналуудыг хэрхэн  хэрэгжүүлэхээс уг ажлын үр дүн хамаарна гэж үзэж байна. Иймд орон нутгийн түвшинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төрийн байгууллагуудын үүрэг оролцоог дээшлүүлэхэд дараах чиглэлд голлон анхаарах шаардпагатай гэж дүгнэж байна. Үүнд:

*                  Орон нутгийн төрийн байгууллага, тэдгээрийн ажилтнуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оролцох оролцоог сайжруулах, үүрэг, хариуцлагыг  дээшүүлэх талаар зарим чиг үүргийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж түүнтэй холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж хуульчлах асуудлыг хууль санаачлагчдад хүргүүлэх нь зүйтэй байна.

*                  Төрийн байгууллага, тэдгээрийн ажилтнуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оролцоог хэрхэн дээшлүүлэх талаар бодлого, шийдвэр гаргаж, түүнийг хэрэгжүүлэх зардлыг тухайн жилийнхээ төсөвт нь батлуулж, иргэд, олон нийт, байгууллага хамт олон, хууль хяналтын байгууллагуудын хамтын оролцоот зөвлөгөөн, хэлэлцүүлэг, уулзалт зэрэг ажлуудыг зохион байгуулж, түүнээс гарсан үр дүнтэй, оновчтой санал, шийдвэрт тулгуурлан үйл ажиллагаагаа хэрэгжүүлвэл  тодорхой үр дүнд хүрч чадна гэж үзэж байна.

*                  Төрийн байгууллага тэдгээрийн ажилтан, албан хаагчид нь төрийн өмнөөс үүрэг хүлээж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаагийн хувьд ёс суртахууны зөв төлөвшил, ёс зүй, харилцаа хандлагын өндөр соёлыг эзэмшсэн, хүмүүжил төлөвшлөөрөө иргэд, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч байх зарчмыг мөрдүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих ажлыг дээшлүүлж, холбогдох хууль, журмыг мөрдөггүй, төрийн албаны манлайллыг хэрэгжүүлдэггүй, эрх, үүргээ ухамсарладаггүй төрийн байгууллага, ажилтнуудад тооцох хариуцлагын тогтолцоог орон нутгийн байгууллагуудын шат шатны түвшинд сайжруулах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагын оролцоог дээшлүүлэх ач холбогдолтой гэж дүгнэлээ.

*                   “Төр амгалан бол түмэн олон амгалан” гэсэн төрт ёсны сургаалийг төрийн байгууллага тэдгээрийн ажилтнууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж, орон нутагт нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад төрийн байгууллага тэдгээрийн ажилтнууд, хүн бүрийн хүчин зүтгэл чухал гэдгийг ухамсарлан ажиллах нь төрөөс иргэдийн өмнө хүлээх хамгийн гол үүрэг мөн гэж дүгнэн хэлэх байна.

*                  Дөрөв. Хавсралт хэсэг: /График, хүснэгтээр харьцуулсан судалгааны үзүүлэлт/

 

График: 1. Тус сумын хүн амыг насны бүлгээр авч үзвэл:

График: 2. Сүүлийн 3 жилд  гарч бүртгэгдсэн гэмт хэргийг тоог бүрэлдэхүүн:

Хүснэгт:1. Орон нутгийн төрийн байгуулллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж байгаа ажлын талаар тухайн байгууллагуудын баримт, бичигт хийсэн судалгаа, ажилтнуудад явуулсан санал асуулгын судалгааны дүнгийн зарим үзүүлэлт:

 

Үйл ажиллаагаа

 

 

 

 

Байгууллагын нэр

ГХУС хөтөлбөрийн хэрэгжилт зохион байгуулалт

 

 

ГХУСА-ын төлөвлөгөөтэй эсэх

ГХУСАХ-ний төсөв байгаа эсэх

ГХУС талаар удирдлагын шийдвэр гаргасан эсэх

ЗДТГ

үгүй

байхгүй

байхгүй

Үгүй

ЭМТ

үгүй

байхгүй

байхгүй

Үгүй

ЕБС

үгүй

байхгүй

байхгүй

Үгүй

Соёлын төв

үгүй

байхгүй

байхгүй

Үгүй

Хүүхдийн цэцэрлэг

үгүй

байхгүй

байхгүй

Үгүй

 

Хүснэгт:2. Орон нутаг дах төрийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан судалгааны дүн:

Үйл ажиллаагаа

 

 

 

 

Байгууллагын нэр

ГХУСА-ын хүрээнд сүүлийн 3 жилд олон нийтийн оролцоотой арга хэмжээ зохион байгуулсан эсэх

Зохион байгуулсан үйлажиллагааны хэлбэр

ЗДТГ

3 үйл ажиллагаа

Байгаль хамгаалах зөвлөгөөн, байгууллагын нэгдсэн семинар явуулах, иргэдэд гарын авлага тараах

ЭМТ

1 үйл ажиллагаа

ГХУС сургалтыг байгууллагын хэмжээнд зохион байгуулах, Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалтыг иргэдэд

ЕБС

3 үйл ажиллагаа

Архигүй хамт олон аяныг байгууллагын хэмжээнд өрнүүлэх, Баяр ёслолыг архигүй тэмдэглэх,

Соёлын төв

үйл ажиллагаа явуулаагүй

-

Хүүхдийн цэцэрлэг

1 үйл ажиллагаа

ГХУС сургалтыг байгууллагын хэмжээнд зохион байгуулах

Орон нутаг дах төрийн 5 байгууллага, тэдгээрийн албан хаагчдын дунд санал асуултын түүвэр судалгаанд

Та төрийн байгууллага, ажилтнуудын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох” оролцооны талаар таны санал гэсэн асуултанд оролцогчид бүгд “оролцох үүрэгтэй” гэж хариулсан байна.

 

 

 

Тав. Ном зүй, ашигласан материалын жагсаалт

*                  Монгол Улсын Үндсэн хууль

*                  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, /2006 он/

*                  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, /1997 он/

*                  Цагдаагийн хэсгийн гэмт хэргийн судалгааны тоо баримт /2012-2014 он/

*                  Сумын эдийн засаг, нийгмийн судалгааны мэдээ /2012-2014 он /

*                  Сумын ГХУСАЗСЗ-ийн жилийн ажлын тайлан, /2012-2015 он/

*                  Орон нутаг дах төрийн байгууллагуудын тухайн ажлын төлөвлөгөө,тайлан

 

Зургаа.Товчилсон үгийн жагсаалт:

*                  ИТХ- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

*                  ААН-Аж ахуйн нэгж

*                  ГХУСАЗСЗ-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

*                  ЗЗНДНТУТХ- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

*                  ГХУСА-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил

*                  ЗДТГ-Засаг даргын Тамгын газар

*                  ТББ-Төрийн бус байгууллага

*                  ЕБС-Ерөнхий боловсролын сургууль

*                  НӨУБ-Нутгийн өөрөө удирдлагын байгууллага

*                  НЗБ-Нутгийн захиргааны байгууллага

Нэрлэсэн сарын үйл ажиллагаанд та оролцсон уу?

санал өгсөн: 0