Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сумын ГХУСАЗСЗ-өөс сургалт зохион байгууллаа.

2017-04-24

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Оюунбилэгийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 5/05 "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохиолгох тухай" тоотын дагуу сумын ГХУСАЗСЗ-ийн хуралдаан хийж сарын хугацаанд хийх ажлын төлөвлөгөө гаргасны дагуу сумын ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Номин, ГХУСАЗСЗ-ийн гишүүн, Ариун мөр клубын тэргүүн Д.Санчирдорж нар Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын төгсгөлд иргэдээс сургалтын үр дүнг үнэлэх санал асуулгыг авахад:
Энэхүү сургалтын агуулга таны хэрэгцээнд нийцсэн үү? гэсэн асуултанд "Нийцсэн" гэж 100% хариулсан байна.
Энэ сургалтаар та ямар мэдлэг мэдээлэл авав? гэсэн асуултанд
-ГХУС талаар иргэний эрх үүргээ мэдэж авлаа
-Асуудлыг өөрөөсөө эхэлж харах, өөрийгөө болон бусдыг хамгаалах
-Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухаарлаа
-Хурал цуглаанд идэвхтэй оролцох хэрэгтэй юм байна
-Оролцооны талаар мэдлэгтэй боллоо
-Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн мэдлэгтэй боллоо
-Архидан согтуурахыг дагаж гарах сөрөг үр дагаварын талаар мэдлэгтэй боллоо гэж хариулжээ.
Цаашид ямар чиглэлийн сургалт мэдээлэл авахыг хүсч байна вэ? гэсэн асуултанд
-Харилцаа, ёс зүйн талаар-6
-Яг  энэ чиглэлээр
-Залуучуудын оролцооны талаар-2
-Хүнлэг чанар, харилцааны соёл-2
-Иргэний боловсрол
-Тэтгэвэр, нийгмийн даатгал, халамжийн тухай хуулийн мэдээлэл
-Байгууллага доторх архидалтын эсрэг хуулийн сургалт
-Архинаас цэвэрхэн татгалзах арга замын талаар сургалт авмаар байна гэсэн саналын зэрэгцээгээр
-Баг дээр очиж иргэдэд сургалт хийж өгнө үү? гэсэн хүсэлтийг гаргасан.