2016-01-12
309
УИХ-ын тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төсөлд сумын ИТХ, Энгүйнаран ТББ хамтран "Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд иргэдийн хяналт оролцоог нэмэгдүүлэх нь" төсөл бичин 4.0 сая төгрөгийн тэтгэлэгт хамрагдсан. Энэхүү төслөө амжилттай хэрэгжүүлсэний үр дүнгээр бий болгосон журам, хяналтын маягтуудыг иргэдэд хүргэх зорилго бүхий гарын авлагыг Хонгор ХХК-д хэвлүүллээ.