Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Иргэдийн саналд үндэслэн боловсруулсан журам иргэдийнхээ гарт хүрлээ.

2016-02-05

УИХ-ын тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн тэтгэлэгт бид "Сум хөгжүүлэх сан"-гийн үйл ажиллагаанд иргэдийн хяналт оролцоог нэмэгдүүлэх зорилгоор иргэдийн оролцооны сургалт, иргэдийг гарын авлага мэдээллээр хангах, иргэдтэй ярилцлага зохион байгуулах, иргэн бүрт тус сангийн талаарх мэдээллийг хүргэхээр зорьж ажилласан билээ. Энэхүү үйл ажиллагааг удирдсан төслийн багийн хувьд 2015 оны 9 сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилж улсын сайн туршлага хүртэл нь түгээсэн юм.
Иргэдээс гарсан санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлж цаашид тус сангийн хяналтад иргэдийг оролцуулах журмыг иргэдийн оролцооны сургалт, НӨУБ-ын талаар мэргэшсэн эрдэмтэн судлаачдын зөвлөмж саналаар боловсруулан ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлан гаргасан.
Энэхүү журам амжилттай хэрэгжихийн үндэс нь иргэдийн идэвхтэй оролцоо байх бөгөөд иргэдээ мэдээлэлжүүлэх зорилгоор 600 ширхэг гарын авлага хэвлүүлсэн бөгөөд иргэдийн гарт хүрсээр байна. Өнөөдрийн тухай цагаан сарын баярт зориулсан бөхийн барилдааны үеэр цугларсан олонд нийт 120 ширхэгийг тараалаа.