Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Иргэдээс гаргасан саналуудыг нэгтгэн плакат, самбарууд хийлээ.

2015-12-05

УИХ-ын тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс зарласан тэтгэлэгт "Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд ИТХ-аас тавих хяналтыг сайжруулах нь" төсөл хамрагдаж 09 сарын 11-нээс 12 сарын 01-ний хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Явцын үйл ажиллагааны мэдээллийг цаг тухай бүр цахим сайтаар мэдээлж, нийтэд хүргэж байсныг та бүхэн мэдэх билээ. Төслийн үр дүнд "Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, хяналтыг сайжруулах журам", "Хяналтын маягтууд", "Хяналтын маягтыг ашиглах заавар" зэргийг гаргасны зэрэгцээгээр олон нийтэд зориулсан самбар, плакатуудыг хийлгэн мэдээлэл сурталчилгааны ажил хийж байна. Дээрх баримт бичгүүдийг эмхэтгэн ном болгож иргэдэд тараах ажлыг 12 сард багтаан гүйцэтгэнэ. Мөн энэ үйл ажиллагааг хамтран гүйцэтгэсэн Энгүйнаран Нү-ТББ-аас Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зарласан "Шударга ёсны төлөө-2015" уралдааны "Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх талаар шинэ санал, санаачилга гаргасан төрийн байгууллага, төрийн бус байгууллага " номицнацид нэр дэвшсэн байна.