Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Иргэд мэдээ мэдээллээр маш дутмаг байна.

2015-10-11

10 сарын 10-ны өдөр зохион байгуулсан "Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналт" сургалтант 30 иргэн хамрагдлаа. Сургалтыг оролцооны аргаар зохион байгуулсан бөгөөд сургалтыг зохион байгуулсан Ц.Номин, Ц.Баярцэцэг, С.Ишдорж нарт талархал илэрхийлэн сэтгэгдлийн хуудас бүтээжээ. Энэ нь сургалтыг удирдсан багш нарт урам зориг хайрлахын зэрэгцээ төр захиргааны байгууллагаас иргэдийн оролцоонд түшиглэсэн сургалт мэдээлэл дутмаг байгааг харууллаа. Иргэдийн сэтгэлд нийцтэй энэхүү сургалтын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх үүргийг хамтран хүлээхээр шийдвэрлэлээ.