Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

МУЗГ-ын тогтоол

2016-02-17

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2011 оны 134-р тогтоолд/

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН  ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр


Улаанбаатар хот

 

Дугаар 494

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын 3.1.5 дахь заалтын “7 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус ажлын хэсгийг” гэсний дараа ““Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж” гэж нэмсүгэй.

2. Мөн журмын  3.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“3.3. Төсөл сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулна. Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийг сумын Засаг дарга ахлах бөгөөд зөвлөлийн 3 гишүүн нь тухайн сумын иргэдийн, 1 гишүүн нь “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” төрийн бус байгууллагын төлөөлөл байна.”

Монгол Улсын Ерөнхий сайд                                               Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд                                                                        Б.БОЛОР