Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Төмөр хүлгийн доктор Тожоо

2015-11-04

Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдэж буй төслүүдээс хамгийн үр дүнтэйг нэрлэнэ үү? асуулгад иргэд хамгийн олон санал өгсөн , Талх нарийн боов, Авто засварын газар, ХАА-г дэмжих төслүүд байсан билээ. Татвар төлөгчдийн мөнгийг зүй зохистой ашиглахын зэрэгцээ 3 ажлын байр бий болгон, тогтмол үйл ажиллагаа явуулж байна. "Ган Чандмань" авто засварын газрын эзэн Г.Энхбаатар 2013 онд 9 сая төгрөгийн зээл авсан бөгөөд 2016 оны 04 сард зээлийн эргэн төлөлт дуусах юм.  "Ган Чандмань" засварын газраар жилд 250-300 машин үйлчлүүлдэг бөгөөд эрхэлж буй ажлынхаа чиглэлээр мэдэхгүй чадахгүй зүйлгүй, ямар ч машиныг оношлох, засварлахдаа сайн гээд үйлчлүүлэгчид ам сайтай байдаг. Үнэхээр ч Япон, Солонгос, Америк, Орос машинууд, пад трактор, мотоцикл гээд энэ сумын бүхий л тээврийн хэрэгсэл жилийн дөрвөн улиралд энд дараалал хүлээн байдаг.