Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хайрхан толгой багт төслийн танилцуулга хийж, гарын авлагаар хангалаа.

2015-10-03

Төслийн багийн төлөвлөсөн удирдамжийн дагуу 2015 оны 10  сарын 03-ны өдрийн 03-наас 04-нийг хүртэл тус багт ажиллаж 102 иргэнд мэдээлэл хүргэлээ. Мэдээллээр:
1. Сум хөгжүүлэх сангийн талаар ерөнхий ойлголт
2. Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоо яагаад чухал болох тухай
3. Өнөөдөр сумын иргэдийн тус сангийн талаарх ойлголтын түвшин /санал асуулгын дүнгийн тухай/
4. Төслийн тэтгэлэг олгогч байгууллага, төсөл хэрэгжүүлэгч багийн танилцуулга
5. Төслийн зорилго, үр дүнгийн тухай асуудлуудыг танилцууллаа.
Мэдээлэлд хамрагдсан иргэдийн зүгээс тус сангийн үйл ажиллагаатай холбогдсон санал, гомдол, хүсэлт гаргасныг тусгай хуудсанд нэр гарын үсэгтэйгээр тэмдэглэл хөтөллөө.
Цаашид эрх зүйн зохицуулалт хийх баримт бичигт саналаа ирүүлж, идэвхтэй оролцохыг нийт иргэдээсээ хүсч уриаллаа.
Иргэдээс гарсан санал, хүсэлт, гомдлыг төслийн багийн зүгээс боловсруулалт хийн батлан гаргах үлгэрчилсэн дүрэм, хяналтын маягтуудад тусгаж ажиллахад өнөөдөрийн мэдээлэл танилцуулгын гол зорилго оршиж байгаа билээ.