Тус сумын 4 дүгээр багийн иргэн Ц.Эрдэнэзаяа нь 2015 оны 10 сарын 11-ний сургалтанд хамрагдсан бөгөөд сум хөгжүүлэх сангийн тухай мэдээлэл авсандаа баяртай байна. Иргэнд хэрэгтэй мэдээллүүдийг хэрхэн хаанаас авахаа мэдэхгүй байсан байна гэж яриад цаашид манай төсөлтэй хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Төслийн багаас Ц.Эрдэнэзаяаг олон нийтийн идэвхжүүлэгчээр ажиллаж, ажлын үр дүнгээр урамшуулал авах боломжтойг хэллээ.