Сумын хөгжлийн сангийн зээлийн эргэн төлөлтөд хийсэн тайлан, дүгнэлт
2018.12.17
2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх зарцуулах журмын дагуу сумын ИТХ үүргийн дагуу 2018 оны сум хөгжүүлэх сангийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, эргэн төлөлтийн байдалд хяналт хийж дүгнэлт бэлтгэлээ.
Сумын хөгжлийн сангийн зээлийн эргэн төлөлтөд 2018 оны 12-р сарын 12-ны өдрийн төсвийн гүйцэтгэлийн тайлан, мэдээг үндэслэн хяналт хийлээ.
2018 оны 10-р сарын 02-ны өдрийн засаг даргын А/80-р захирамжийн 1-рт “Сум хөгжүүлэх сангийн зээлийн хүүгийн тухайн жилийн орлогоос зээлдэгчдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалт суртчилгаа зохион байгуулах, төслийн явц үр дүнд хяналт тавих үйл ажиллагаанд зориулж нэг сая төгрөг зарцуулахыг нягтлан бодогчид зөвшөөрсүгэй” гэсэн байдаг. Гэтэл Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдааны шатахууны зардалд 350,000₮-ийг зарцуулсан байгаа боловч тус сангаас зээл авсан хэдэн иргэний хичнээн бүтээгдэхүүнийг сурталчилсан, хэн хэнд арга зүйн зөвлөмж өгсөнийг хавсаргаагүй байна.
2011-2017онд нийт 80 иргэнд 421,5 сая төгрөгийн зээл олгосон байна. Шалгах өдрийн байдлаар 57 зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 169,5 сая төгрөг үүнээс хугацаа хэтэрсэн 136,8 сая төгрөг байна. Нийт олгосон зээлийн дийлэнх хувь буюу 76,2%-ийг 2011-2015 онд олгосон хаагдсан байх ёстой зээл зээлийн үлдэгдэл эзэлж байна.
Зээлийн эргэн төлөлт хангалттай хэмжээнд төвлөрч ороогүй учраас 2018 онд нэг ч зээл олгоогүй. Энэ нь эргэлтийн санг удаашруулж сум орон нутагтаа ажлын байр бий болгох зээлийг зориулалтаар нь ашиглаж хугацаанд нь зээл зээлийн хүүг төлөх иргэдийг хохироож, бусдын боломжийг булааж байна гэж үзэж байна.
Зөвхөн ганц жишээ дурдъя. ИТХ-д 10 сард, 11 сард гаргаж өгсөн мэдээ тайлан нь зөрүүтэй, 10 сард байсан Б.Энхсайханы төлөлт хийгдэж байгаагаар бичигдсэн, С.Бат-Эрдэнийн нэр байхгүй байсан атал 11 сарын 30-нд авсан мэдээнд Б.Энхсайханы зээл огт төлөгдөөгүй, С.Бат-Эрдэнийг зээлийн үлдэгдэлтэй гэсэн мэдээ байж байна.
Анхаарал татсан дараах зээлүүдэд илүү хяналт тавьж ажиллана уу. Үүнд:/Хавсралт-1/
Ø Нас барсан нийт 5 зээлдэгчийн 7,5 сая төгрөг
Ø Нэг ч удаа төлөлт хийгээгүй 3 зээлдэгчийн 28 сая төгрөг
Ø Хэт өндөр үлдэгдэлтэй 13 зээлдэгчийн 69сая төгрөг.
Дээрхээс хархад зээлийг олгохдоо эрсдэлээ урьдчилан тооцдоггүй, хамтран зээлдэгчийг гэрээнд тусгаж гарын үсэг зуруулдаггүй, зээлийг судалгаа тооцоогүй олгодог. Барьцаа хөрөнгө шаардлага хангахуйц хэмжээнд авдаггүй хугацаа хэтрүүлсэн зээлтэй иргэдийг хууль хяналтын байгууллагаар шийдүүлж бусад иргэдийг СХС-ийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахгүй байна. Мөн сумын Иргэдийн Хурлаас удаа дараа өгсөн тогтоолын хэрэгжилтийг тайлагнадаггүй гэх дүгнэлтэнд хүрч байна.
Дүгнэлт бичсэн: Төсөв санхүүгийн хорооны дарга Х.Буянтогтох
Хавсралт-1
Д/Д |
Олгосон огноо |
Нэрс |
Олгосон дүн |
Зээлийн үлдэгдэл |
Тайлбар
|
|
1 |
2011/06/15 |
Д.Оюунжаргал |
5,000,000 |
1,568,336 |
Нас барсан
|
|
2
|
2011/06/15 |
М.Мөнхөө |
5,000,000 |
404,585 |
Нас барсан |
|
3 |
2012/01/19 |
О.Пүрэвдорж
|
5,000,000 |
1,935,369 |
Нас барсан |
|
4
|
2013/11/12 |
Б.Бавуудорж |
5,000,000 |
166,359 |
Нас барсан |
|
5
|
2015/06/15 |
Д.Ганхуяг |
4,000,000 |
3,393,000 |
Нас барсан |
|
|
Нийт |
7,467,649 |
|
|||
1 |
2013/05/15
|
В.Эрдэнэчулуун |
20,000,000 |
20,000,000 |
Огт төлөлт ороогүй |
|
2 |
2014/07/17
|
Б.Энхсайхан |
4,000,000 |
4,000,000 |
Огт төлөлт ороогүй |
|
3 |
2015/06/08
|
У.Маньбадар |
4,000,000 |
4,000,000 |
Огт төлөлт ороогүй |
|
|
Нийт |
|
28,000,000 |
|
||
1 |
2013/04/02
|
Ч.Алтантогос |
6,500,000 |
5,503,413 |
Зээлийн үлдэгдэл өндөр дүнтэй |
|
2 |
2013/04/02 |
В.Эрдэнэхуяг |
12,000,000 |
9,412,500 |
Зээлийн үлдэгдэл өндөр дүнтэй |
|
3 |
2013/04/02 |
Т.Наранжаргал |
5,000,000 |
3,443,750 |
Зээлийн үлдэгдэл өндөр дүнтэй |
|
|
|
|
|
|
|
|
4 |
2013/08/29 |
Б.Лхагва-Эрдэнэ |
5,000,000 |
2,565,586 |
Зээлийн үлдэгдэл өндөр дүнтэй |
|
5 |
2013/09/02 |
В.Гэлэгбаатар |
5,500,000 |
3,272,375 |
Зээлийн үлдэгдэл өндөр дүнтэй |
|
6 |
2013/10/24 |
Ч.Баярмаа |
15,000,000 |
6,450,000 |
Зээлийн үлдэгдэл өндөр дүнтэй |
|
7 |
2014/10/07 |
Л.Энхтуяа |
4,000,000 |
2,397,000 |
Зээлийн үлдэгдэл өндөр дүнтэй |
|
8 |
2014/10/07 |
Д.Бямба |
5,000,000 |
3,299,550 |
Зээлийн үлдэгдэл өндөр дүнтэй |
|
9 |
2014/11/24 |
Даваадорж |
4,000,000 |
3,740,000 |
Зээлийн үлдэгдэл өндөр дүнтэй |
|
10 |
2015/02/05 |
Б.Төмөрбаатар |
10,000,000 |
9,600,000 |
Зээлийн үлдэгдэл өндөр дүнтэй |
|
11 |
2015/02/05 |
Цагааншүхэрт |
3,000,000 |
2,157,500 |
Зээлийн үлдэгдэл өндөр дүнтэй |
|
12 |
2015/02/05 |
Э.Сарангоо |
15,000,000 |
8,650,000 |
Зээлийн үлдэгдэл өндөр дүнтэй |
|
13 |
2015/06/04 |
С.Батдорж |
10,000,000 |
8,600,000 |
Зээлийн үлдэгдэл өндөр дүнтэй |
|
|
Нийт |
|
69,091,674 |
|
||