Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Иргэдийн оролцооны сургалт

2015-10-11

Иргэдийн оролцооны сургалтыг "Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаад ИТХ-аас тавих хяналтыг сайжруулах нь" төслөөс "Төрийн үйлчилгээний чанар хүртээмжид иргэн таны оролцоо, хяналт" сэдвийн дор зохион байгуулсан бөгөөд уг сургалтаар:
1. Төслийн танилцуулга
2. Хүрэх үр дүн
3. Мониторинг гэж юу болох
4. Оролцоо гэж юу вэ? оролцооны хэлбэрүүдийн талаарх сургалт
5. Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны SWOT шинжилгээ хийх
6. Мэдээллийн ил тод байдал, иргэдийн оролцооны талаар асуудлын мод үүсгэж ярилцлаа.
Сургалтанд бизнесмэн, ХХЭ, малчин, багийн удирдлага, ахмад, эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон бөгөөд  сургалтын талаарх мэдээллийг гудам хорооныхоо иргэдэд сурталчлан таниулах, цаашд төслийн багтай хамтран ажиллах юм.
Оролцогчдоос талархал илэрхийлсэн үр дүнгийн самбар ажиллуулж, төслийг санүүжүүлэгч байгууллагад талархал илэрхийлэхийг зохион байгуулагчдаас хүсч байлаа.