Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Шивэрт багт ажиллаа.

2015-10-12

Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд ИТХ-аас тавих хяналтыг сайжруулах нь төслийг хэрэгжүүлэгч багийн гишүүн Ц.Баярцэцэг, тус тойргийн төлөөлөгч Д.Оюунчимэг, Х.Буянтогтох, цагдаагийн хэсгийн цагдаа ахлах ахлагч Б.Наранбаатар нарын бүрэлдэхүүн иргэдэд дараах мэдээлэл өгч ажиллаа.
1. Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд ИТХ-аас тавих хяналтыг сайжруулах нь төслийн үйл ажиллагааны мэдээлэл
2. Тус сангийн талаарх иргэдийн ойлголтын түвшинг тодорхойлох санал асуулгын үр дүнгийн тухай
3. Улсын орлогын бүрдүүлэлт, зарцуулалтын тухай ерөнхий ойлголт өгөх мэдээлэл
4. Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль
5. ГХУС тухай хууль
6. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
7.Галт зэвсгийн тухай хуулийн сурталчилгааг тус бүр хийж, иргэдийн санал, гомдлыг судаллаа.
Иргэдээс малын хулгай, архидан согтуурах явдал их байгаа, төсөл хөтөлбөрийн мэдээлэл ил тод биш, мал махны үнэ ханш унасан зэрэг хүндрэл бэрхшээлийг хэлж байлаа.
Шивэрт багаас 13 иргэн Сум хөгжүүлэх сангаас зээл авсан боловч зээлийн үр нөлөө хангалтгүй, мэдээллийг төр захиргааны байгууллагад ажилладаг хүмүүсийн ах дүү, хамаатан садан авсан байна гэсэн гомдол гаргаж байлаа. Тус багийн 84 иргэн мэдээлэл, сурталчилгаанд хамрагдлаа. Цаашид мэдээллийг ил тод болгоход төслийн багийн гишүүд анхаарах болно.