Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сум хөгжүүлэх санд иргэд хяналт хийнэ

2017-10-17

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 сарын 16-ны өдрийн хуралдаанаар Сум хөгжүүлэх санд иргэдээр хяналт хийлгэх тухай асуудлыг хэлэлцэж ажлын хэсэг байгуулах тухай тогтоол гаргасан. Энэ дагуу ЕБС-ийн математикийн багш Х.Болд-Эрдэнээр ахлуулсан 5-р багийн иргэн Э.Оюунчулуун, 1-р багийн иргэн Э.Баасанбаяр, 4-р багийн ИНХ-ын дарга Д.Санчирдорж, 3-р багийн Засаг дарга Д.Идэрчулуун нарын бүрэлдэхүүн 10 сарын 17-ны өдөр мэдээлэл сургалт авлаа.
Мэдээлэл сургалтыг ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлогын хорооны дарга Н.Бор, Төсөв санхүүгийн хорооны дарга Х.Буянтогтох, ажлын албаны дарга Ц.Номин нараас өглөө.