Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хүүхдүүдэд "Хүндлэл"-ийн тухай хичээл орлоо

2017-04-28

12 жилийн сургуулийн багш Г.Ган-Эрдэнийн санаачлагаар сумын ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Номин 8а ангийн сурагчдад хүндлэлийн тухай ойлголт, хэрхэн бусдыг хүндэтгэх тухай, хүндлэлийн ач холбогдлыг таниулах талаар 1 цагийн хичээл орлоо. Тус ангийн 22 сурагч хүндлэлийн тухай ярилцаж, өөрт тохиолдсон харилцааны бэрхшээлийг хэрхэн даван туулсан болон үе тэнгийнхэндээ, анги хамт олондоо хэлэхийг хүссэн үгээ хэлж байсан нь хүүхдүүдийн идэвх урмыг сэргээлээ.