Монгол улсын Төрийн дээд "Алтангадас" одонт, Ардын боловсролын тэргүүний ажилтан Монгол хэл, Уран зохиолын багш Наянтайн Чимэдийн нэрэмжит "Монгол хэлбичиг"-ийн Хоёрдугаар олимпиад 2017 оны 05 сарын01-нээс 05 сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Олимпиад сурагчид, эцэг эхчүүд, багш боловсролын байгууллагын ажилтнууд, төрийн албан хаагч, СӨБ, бага ангийн багш нар гэсэн ангиллаар зохион байгуулагдах бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр Хөвсгөл Центр ХХК 50 100-ийн ерөнхий захирал 1985 оны төгсөгч Ц.Далайжаргал ажиллаж байна.
