Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сумын Сонгуулийн хороо хуралдлаа

2017-06-02

Сумын Сонгуулийн хороо өнөөдөр 15 цагт хуралдахад сонгуулийн хорооны дарга Ц.Номин, сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ж.Баасанжав, сонгуулийн хорооны гишүүн Д.Баяржаргал, Э.Бурмаа, Д.Мягмарсүрэн нар хүрэлцэн ирлээ. Сонгуулийн хорооны гишүүн Ц.Бямбасүрэн Хайрхан толгой багт ажиллаж байгаа, А.Отгонбаяр Улаанбаатар хотод ажлаар яваа шалтгаанаар хүрэлцэн ирээгүй. Ирц 71.4% байлаа. Өнөөдрийн сонгуулийн хорооны хуралдаанаар:
1. Аймгийн Сонгуулийн хорооны зөвлөмж танилцуулах, зөвлөмжийн мөрөөр зохион байгуулах ажлын тухай
2. Сумын Сонгуулийн хорооны даргын захирамжууд танилцуулах тухай /Сумын сонгуулийн хорооны ажиллах цаг, жижүүрийн хуваарь батлах тухай, Мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах тухай, Тэмдэг түших, хэвлэмэл хуудас түр хариуцан ажиллах ажилтан томилох тухай/
3. Сумын сонгуулийн хорооны гишүүдэд цаг үеийн ажил даалгах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.