Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Нийгмийн бодлогын хороо хуралдаж байна.

2017-06-07

ИТХ-ын дэргэдэх нийгмийн бодлогын хороо хуралдахад нийгмийн бодлогын хорооны дарга Н.Бор, гишүүд болох Н.Эрдэнэчимэг, Х.Бадрахгэрэл, М.Золзаяа, Д.Мандхай, Х.Дэндэв нар оролцлоо. Ирц  85.7% байлаа. Тус хорооны гишүүн Б.Батжаргал аймагт албан томилолтоор явж байгаа тул оролцсонгүй.Хуралдааныг Сумын ИТХ-ын дарга Б.Аюуш нээж хөтөллөө.
1. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, иргэдэд газар олголт, гудамж хашааны эмх цэгцийг сайжруулах талаарх газрын даамлын мэдээлэл
2. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх  "Суварга бүтээх" ажлын талаарх мэдээлэл /С.Ганзориг/-ийг хэлэлцэн шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.
Сумын ЗДТГ-ын газрын даамал Г.Чулуунбаатарын мэдээллийг сонссон нийгмийн бодлогын хорооны гишүүд Газрын тухай хуулийн хэрэгжилт, айлуудын газар олголтод тавих хяналтыг сайжруулах, гудамж хорооллын эмх цэгцийг сайжруулах ажлыг төлөвлөн зохион байгуулах ажлын хэсгийг Н.Эрдэнэчимэгээр ахлуулан тус хорооны дарга, гишүүд болох Н.Бор, Х.Бадрахгэрэл, М.Золзаяа, Д.Мандхай, Х.Дэндэв, Б.Батжаргал, ЗДТГ-ын газрын даамал Г.Чулуунбаатар, БОХУ-ын байцаагч Б.Батжаргал, ЭАХАБ-ын байцаагч Д.Өлзийсайхан, Улсын бүртгэгч Т.Доньдмаа, хэсгийн төлөөлөгч Х.Буянтогтох нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг ИТХ-ын даргын захирамжаар байгуулахаар шийдвэрлэлээ.
-Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор тус сумын 4-р багийн иргэн Г.Даваасүрэн, хуварга С.Ганзориг нарын санаачлагыг дэмжин ажиллах талаар ярилцаж тохирлоо.