Тус сумын 4-р багийн иргэн Г.Даваасүрэн "Хэлмэгдэгсдийн дурсгалын суварга бүтээх" санаачлагыг өрнүүлээд сумын удирдлагууд сүсэгтэн олон, шашин номын хуваргуудын сонорт хүргээд удаж буй билээ. Энэ удаа Гандандаржаалан хийдийн лам С.Ганзоригоос тэрхүү санаачлагыг ажил хэрэг болгох талаар сумын удирдлагууд, сумын ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлогын хорооны бүрэлдэхүүнд танилцууллаа.
Хорооны гишүүдийн зүгээс хүссэн асуултдаа хариулт авч саналаа хэлж цаашид энэхүү санаачлагыг ажил хэрэг болгох улс төрийн хэлмэгдэлд амь насаа алдсан хүмүүсийнхээ гэгээн дурсгалд зориулсан "Суварга бүтээх" ажилд хамтран оролцохоо илэрхийллээ.