Багийн ИНХ-ын дарга нар улирал тутам сумын ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулдаг "ЧАДАВХЖУУЛАХ СЕМИНАР"-т хамрагддаг билээ. Энэ удаагийн семинар "БИНХ-ын тогтоол, шийдвэр"-ийн эрх зүйн үндэслэл, практик хэрэглээний талаар мөн тулгамддаг асуудал, шийдвэрлэх гарцын талаар зөвлөмж хичээлийг ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номингоос өглөө. Мөн багийн ИНХ-ын дарга болох Б.Болдбаатар, Б.Амартүвшин, Д.Санчирдорж, Б.Баянмөнх нар хамрагдлаа. М.Зуунасан семинарыг тасаллаа.