Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Багуудын ИНХ хуралдана

2017-09-25

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 09 сарын 22-ны өдрийн хуралдаанд багийн ИНХ-ын дарга нар суусан тухай мэдээллийг өмнө та бүхэнд хүргэсэн билээ. Өмнө хуралдаанаар хэлэлцсэн МЭҮТ-гийн мэдээллийг Тэргүүлэгчид сонссоноор малчин өрхийнхөө асуудлыг бодлогын түвшинд судлан шийдвэрлэх асуудал дутагдалтай байна. Малчдын өмнө хадлан бэлчээр, отор нүүдэл, гадна сумын иргэд олон малтай олноор ирж суурьшиж байгаагаас  тухай баг сумын иргэдийн өвөлжилтийн байдалд муугаар нөлөөлөх, малын бэлчээргүйдэл үүсч байгаад тодорхой арга хэмжээг авах шаардлагатайг МЭҮТ-гийн дарга Ч.Баярмагнайд Тэргүүлэгчдийн зүгээс анхааруулж 24-29-ний өдрүүдэд болох багийн ИНХ-уудын хуралдаанд оролцож асуудлыг шийдвэрлүүлэхийг үүрэг болгосон. Мөн багийн ИНХ-уудыг
09 сарын 25-нд Шивэрт баг
09 сарын 26-нд Ёлгос баг
09 сарын 27-нд Хайрхан толгой баг
09 сарын 28-нд Улаан-Асга баг
09 сарын 29-нд Хөхөө багт болохоор шийдвэрлэлээ. Багийн ИНХ-уудаар сумын ИТХ-ын дарга Б.Аюуш, нарийн бичгийн дарга Ц.Номин нар сумын ИТХ, Тэргүүлэгчдээс иргэдийн эрх ашгийн үүднээс батлан гаргасан ажил хэргийн тогтоолууд түүний хэрэгжилтийн байдал, цаашид анхаарах асуудал, нийтийг хамарсан үр дүнтэйгээр зохион байгуулсан ажлын талаарх мэдээлэл өгч иргэдийн санал бодлыг сонсох бол ЗДТГ-ын зүгээс УИХ-аас баталсан "Зөрчлийн тухай" хуулийн сурталчилгааг мэргэжилтнүүд болон ЗДТГ-ын дотоод ажил, эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан ажилтан нараар уламжлан хүргэх юм.