
Өдөрлөгөөр:
-Цаг үеийн мэдээлэл
-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн үйл ажиллагааны мэдээлэл, иргэдийн зүгээс анхаарах асуудал
-Суманд хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын мэдээлэл
-Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн сургалт
-Эрүүл мэнд, Соёлын үйлчилгээг хүргэх гэсэн бүтэцтэйгээр зохион байгууллаа.

Сургалт мэдээллийн үйл ажиллагааны дараа багийн иргэдээс дараах саналуудыг гаргалаа.
-Урт Харганыг сум дундын отрын бүс нутгаас чөлөөлүүлэх
-Бага оврын тракторын үнийн алданги төлүүлэх нөхцлөөс чөлөөлж өгөх
-Мал махны үнэ тарифийг өсгөх бодлого
-БИНХ-ын хуралдаанаар хадлангийн талбайн дахин хувиарлалт хийх
-Зудын гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж олгохдоо мал бүхий иргэдэд хүргэх
-Малчдыг бруцлёзын шинжилгээнд хамруулах
-Багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нар иргэдээрээ явахгүй мэдээ мэдээлэл өгөхгүй байгаад арга хэмжээ авах
-Хорт хавдраар өвчилсөн иргэдэд захиргааны байгууллагаас тусламж олгох хэрэгтэй байна гэсэн саналуудыг тавилаа. Иргэдийн асуулт саналд М.Адьяа, Ц.Номин, Ч.Баярмагнай нараас хариултыг өгч зарим асуудлыг шийдвэрлэх албан тушаалтанд хүргүүлж эргэн мэдээлнэ гэдгийг хэлж байсан юм.