Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хайрхан толгой багийн ИНХ-ын хуралдааны мэдээ

2017-09-28

Өчигдөр буюу 2017 оны 09 сарын 28-ны өдөр болсон багийн ИНХ-ын хуралдаанд тухайн багийн 53 өрхийн 63 иргэн оролцлоо. Тус хуралдаанаар:
1. Баг, сумын отрын бүс нутаг тогтоох тухай
2. Сумын харъяалалгүй иргэнд өвөлжөө, хаваржааны газар худалдахыг хориглох тухай
3. Их давааны зам дагуух модыг гэрэлжүүлэх зорилгоор огтлох санал гаргах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудал бүрээр тогтоол гаргалаа.
Багийн ИНХ-ын хуралдааны өпөр сумын ИТХ, ЗДТГ-ын албан тушаалтан, мэргэжилтнүүд цаг үеийн мэдээ мэдээлэл хүргэж, Зөрчлийн тухай хуулийн сургалтыг иргэдэд хүргэсэн бол мөн өдрийн үдэш сумын Соёлын төвийн хамт олноос иргэдийн дунд хөтөлбөрт үдэшлэгийг зохион байгуулсан юм.