Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Суманд "Архигүй амгалан амьдрал" арга хэмжээ явагдаж байна.

2017-10-01

Энэ сарын 22-нд сумын хэмжээнд ГХУСАЗСЗ-ийн гаргасан үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх тайлан мэдээллийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж хэрэгжилтийг 70%-тай явж байна гэж дүгнэсэн билээ.
Үлдсэн хугацаанд бүх ажлыг хэрэгжүүлэн гүйцэтгэх, сумын хэмжээнд төсөвт байгуулагууд хамтарсан ажлуудыг зохион байгуулах чиглэлээр "Архигүй амгалан амьдрал" нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж эхлээд байна.
Өнгөрөгч долоо хоногт болсон багуудын ИНХ, өдөрлөгийн үеэр цагдаагийн хэсгийн хэсгийн төлөөлөгч дэслэгч Х.Буянтогтох, ЗДТГ-ын ДАЭЗСС хариуцсан ажилтан Э.Бурмаа, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.Өлзийсайхан, НЭМ-ийн ажилтан Ц.Нарангэрэл нарын зүгээс гэмт хэргийн шалтгаан нөхцөл, эрүүл аюулгүй амьдралын дадал хэвшлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сургалтыг өгсөн явдалд иргэдийн зүгээс талархалтай байсан юм.
Энэ удаагийн арга хэмжээний төлөвлөгөөнд туссан үйл ажиллагааг байгууллага албан тушаалтнуудын гаргасан хуваарийн дагуу иргэд маань идэвхтэй үйлчлүүлэн хамрагдахыг уриалж байна.
СУМЫН ГХУСАЗСЗ