УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд ИТХ-ын төлөөлөгчдийн
манлайллын хөтөлбөрийг олон улсын зөвлөх Мэри Дэвис бэлтгэж, 2017 оны 5
дугаар сард Сургагч багш нарын сургалтыг зохион байгуулсан.
Тус хөтөлбөрийн дахин сайжруулан боловсруулсан агуулгын дагуу манлайллын сургагч
багш нарын давтан сургалт 2017 оны 10 дугаар сарын 05-057ны өдрүүдэд
Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
Төлөөлөгчийн манлайлал сургалтыг аймаг, дүүргийн хэмжээнд 2017 оны 11 сард багтаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2016 оноос ИТХ-ын төлөөлөгчдийн эрэлт хэрэгцээг судлах замаар сургалтын агуулгыг боловсруулсан.
Төлөөлөгчийн манлайлал сургалтын ерөнхий зорилго нь Монгол Улсын ИТХ-ын Төлөөлөгчид, тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нарын улс төрийн манлайлах чадварыг хөгжүүлэх юм. Сургалтанд аймаг сум, дүүргийн 1850-2200 орчим хүн хамрагдана.
