Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

БИНХ-ын дарга нар сургалтанд хамрагдана.

2017-10-11

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн нэгжээс БИНХ-ыг чадавхжуулах чиглэлээр үндэсний 62 сургагч багшийг бэлтгэж байна.

“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Багийн ИНХ-ын дарга нарт зориулсан сургалтыг 10-11 сард багтаан нийт аймгийн хэмжээнд зохион байгуулах гэж байна.

Сургалтын агуулгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг багшаар ахлуулсан ажлын хэсэг боловсруулж:

Сэдэв

Цаг

    1.         

БИНХ-ын эрх зүйн үндэс

2

    2.         

Багийн хэмжээнд асуудлыг шийдвэрлэх нь

4

    3.         

БИНХ-ын хуралдаан

4

    4.         

Иргэний оролцоо

2

    5.         

БИНХ-ын үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр

3

    6.         

БИНХ-ын шийдвэрийн хэрэгжилт, түүнд тавих хяналт

3

сэдвүүдийн хүрээнд агуулгын мэдлэг эзэмшүүлэхээр төлөвлөсөн.
БИНХ-ын дарга нарт сургалтыг зохион байгуулах үндэсний сургагч багш нар Улаанбаатар хотноо 3 өдөр агуулга, арга зүйг эзэмшихээр суралцаж, БИНХ-ын дарга нарт:
-НӨУЁ /Нутгийн өөрөө удирдах ёс/
-БИНХ-ын тэргүүлэгч
-БИНХ-ын хуралдаан
-БИНХ-ын шийдвэр түүний хэрэгжилт
-БИНХ-ын хурлын өмнө тулгамдсан асуудал, түүнд бодлогын шинжилгээ хийх арга зүй
-Иргэдийн оролцоо гэсэн агуулгуудыг хүргэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.
БИНХ-ын дарга нарын сургалт 2017 оны 10, 11 сард бөгөөд Хөвсгөл аймгийн БИНХ-ын дарга нар 10 сарын 23-24-ний өдрүүдэд Мөрөн хотноо болох юм.