Сумын залуус цэргийн албандаа мордлоо. Цэрэг эрсийг ар гэрийнхнээс нь гадна сумын ИТХ-ын дарга Б.Аюуш, ЗДО М.Адьяа, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин, 5-р багийн Засаг дарга Ц.Гансүх нар үдэж мордууллаа. Цэргүүд орон нутгийн тахилгат Бүрэг уулын өмнө дурсгалын зураг татуулснаар үдэлтийн үйл ажиллагаа өндөрлөлөө.
