Сумын ИТХ-ын дарга Б.Аюушийн урилгаар аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны тэргүүлэх зэргийн эмч Ч.Болдбаатар, дотрын их эмч, анагаах ухааны магистр Д.Ганбат, шүдний эмч В.Болорцэцэг нар өнгөрөгч амралтын өдрүүдэд суманд ирж ажиллалаа.
Эмч нарын үзлэг, үйлчилгээнд 200 гаруй иргэн хамрагдсан бөгөөд дунд шатны эмнэлгийн очер дараалал, хүйтэн хатуу цагийн улиралд явж цаг, мөнгө үрэхгүй сайн хэрэг боллоо гэж иргэд сэтгэл өндөр байлаа.
Эрүүл мэндийн үйлчилгээ авсан иргэд болон тэднийхээ ар гэрийн нэрийн өмнөөс эмч нартаа болон орон нутагт ажиллуулах шинэ соргог санаачлагыг гаргасан сумын ИТХ-ын дарга Б.Аюуш, эмч нарын ая тухтай ажиллах нөхцлийг бүрдүүлсэн А.Сарантуяа даргатай сумын ЭМТ-ийн хамт олонд халуун талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн арвижан дэлгэрэх болтугай.