УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хнөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах сургалт 2017.10.23-10.26-ныг хүртэл сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга, багийн ИНХ-ын дарга нарын хүрээнд зохион байгуулагдаж 150 хүнийг хамруулна.
Сургалт 2 ээлжээр болсон бөгөөд тус сумаас 5 багийн ИНХ-ын дарга Б.Болдбаатар, М.Зуунасан, Б.Амартүвшин, Д.Санчирдорж, Б.Баянмөнх нар хамрагдлаа. Сургалт БИНХ-ын эрх зүйн үндэс, Тэргүүлэгчид, Шийдвэр, Асуудлууд, БИНХ-ын хуралдаан, Бэлчээр менежемэнтийн асуудал сэдвүүдийн хүрээнд болж буй бөгөөд сургалтыг үндэсний сургагч багш С.Цогтоо, Г.Сувд, Ц.Номин, Б.Батжаргал нар явуулж байна.