Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Аймаг, сумын ИТХ-ын Тэргүүлэгчид "Манлайллын сургалтанд хамрагдана."

2017-10-31

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд төлөөллийн байгууллагын ажилтан, сонгуультнуудыг чадавхжуулах, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх олон хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь "Манлайллын сургалт" бөгөөд эхний ээлжинд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Улаанбаатар хотноо ирж сургалтанд хамрагдаж байна. Сургалтаар:
1. Хувийн манлайлал
2. Улс төрийн манлайлал
3. Стратегийн манлайлал
4. Иргэдийг манлайлах гэсэн сэдвүүдийн  агуулгыг эзэмшиж, төлөөлөгчдийн манлайллын чадварыг хөгжүүлэх зорилгото юм. 10 сарын 30-31-ны өдрүүдэд Өмнөговь, Дорноговь, Ховд аймгийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч 33 хүн хамрагдаж буй бөгөөд сургалтыг сургалтын агуулгыг боловсруулах багийн сургагч багш нар буюу үндэсний сургагч багш нарын багш нар болох Ц.Батгэрэл, М.Туяа, Д.Энхжаргал нар удирдан үндэсний сургагч багш Б.Адилбиш, Б.Галхүү, Ц.Номин нар хөтлөн явуулж байна. Цаашид 330 сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд хүрнэ. Сургалтыг үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн 28 багш удирдан зохион байгуулна.