Сумын ГХУСАЗСЗ, Энгүйнаран ТББ-аас хамтран зохион байгуулж буй "Аз жаргалтай гэр бүл" төслийн хүрээнд хүүхдүүдийн дунд гар зургийн болон эссэ бичлэгийн уралдааныг зарласан. Уралдаанд 140 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлсэн. Хүүхдүүдийн бүтээлийг 10 сарын 31-нээс 11 сарын өдрийг хүртэл нийтэд хүргэх үзэсгэлэн гаргана. Үзэсгэлэнг Энгүйнаран ТББ-ын тэргүүн Л.Энхжаргал сумын Соёлын төв, 12 жилийн сургууль дээр гарган бүтээлүүдийн талаар эцэг эхчүүдийн санал хүсэлтийг судална.
Уралдааны дүнг 2 дугаар улирлын хичээлийн эхний 7 хоногт нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж, ёслол хүндэтгэлтэй гардуулна. Уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт сурагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.