Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа.

2017-11-02

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 11 сарын 02-ны өдрийн 14 цагаас зарлахад ИТХ-ын дарга Б.Аюуш, Тэргүүлэгч Н.Бор, Х.Буянтогтох, С.Ишдорж, Н.Эрдэнэчимэг, Б.Баярцэцэг нар хүрэлцэн ирж ирц 85.7% байлаа. Хуралдаан 14.12 минутанд эхэллээ.
Хуралдаанаар:
1.  Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцүүлэх тухай /ажлын хэсгийн ахлагч, 12 жилийн сургуулийн багш Х.Болд-Эрдэнэ/
2. "Сайхан шид" ХХК-ийн хяналтын зөвлөл байгуулах тухай /ИТХ-ын дарга Б.Аюуш/
3. Чандмань-Өндөр бахархал медалийн загвар батлуулах тухай /Засаг дарга Х.Энхтүвшин/
Тэргүүлэгчид сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг маш сайн гэж үнэлээд ажлын хэсгийн дүгнэлтийг сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлд хүргүүлж, зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авахаар тогтоол гарган, ажлын хэсгийн дүгнэлтийг хавсралтаар хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
-"Сайхан шид" эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг эргэлтийн эмийн сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан "Хяналтын зөвлөл"-ийн ажиллах журмын дагуу ИТХ-ын даргаар ахлуулан 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.
-Чандмань-Өндөр бахархал медалийн загварыг баталсан тогтоол баталлаа. Тогтоолуудын энэхүү сайтын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэсэнд байрлууллаа.