Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын дарга ИНХ-ын дарга нартай уулзлаа.

2017-11-06

Сумын ИТХ-ын дарга Б.Аюуш багийн ИНХ-ын дарга нартай уулзах уулзалтыг зарлахад Шивэрт багийн ИНХ-ын дарга Б.Болдбаатар, Хөхөө багийн ИНХ-ын дарга Б.Санчирдорж нар хүрэлцэн ирлээ. Бусад багийн ИНХ-ын дарга нар холбоо барьж чадаагүйгээс уулзалтыг маргааш өглөө 09 цагт болгон хойшлууллаа.
Б.Болдбаатар отрын бүс нутагт нүүн ирж суурьшсан иргэдийн талаарх мэдээллийг ИТХ-ын даргад хүргэж, дэлгэрэнгүй судалгааг гарган ирүүлнэ гэдгээ мэдэгдэж байлаа.
Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан "Иргэний боловсрол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирж 2017 оны 11 сарын 07-ны өдөр нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулах Эрх зүйн хөтөч багийн үйл ажиллагаа, үйлчилгээнд харъяа багийн иргэдээ идэвхтэй хамруулах талаар зөвлөгөө өглөө.
Сумын төв буюу Хөхөө багийн ИНХ-ын хуралдаан ирц хүрээгүйгээс 3 удаа хойшилсон асуудалд онцгой анхаарч, даруйхан хурлаа хуралдуулж шийдлээ хүлээсэн асуудлуудыг иргэдийн оролцоотойгоор шийдэхийг мөн үүрэг болголоо.