Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Эрх зүйн хөтөч өдөрлөг боллоо

2017-11-07

Аймгийн ИТХ-аас баталсан "Иргэний хөтөлбөр" боловсролын хүрээнд "Эрх зүйн хөтөч" үйл ажиллагаа 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 10 цагаас 24 цаг хүртэл явагдлаа. Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Г.Гандэлгэрээр ахлуулсан ажлын хэсэгт 26 гишүүн багтлаа. Иргэдэд шууд үйлчилгээ үзүүлсэн албан хаагчдын нэрсийн жагсаалт:

Ажлын хэсэг 18 цагийн байдлаар сумын 300 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлсэн бол үдэшлэг, тоглолтонд залуучууд голдуу 200 гаруй иргэд хамрагдлаа.
Эрх зүйн хөтөч багийн хууль сурталчлах үйл ажиллагаа жүжигчилсэн тоглолт, оролцооны аргад тулгуурлан явагдсанаараа онцлог бөгөөд зарим нэгэн иргэн нулимс дусаллаа гэж хэлж байлаа.
Өөр өөрийн ажлын хүрээнд иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, өмгөөлөл, шүүхийн үйлчилгээг шууд эрхлэн гүйцэтгэсэн ажлын хэсгийн хамт олонд сумынхаа иргэдийн өмнөөс халуун талархал илэрхийлье.
Мөн үеэр сумын удирдлагуудаас хил хамгаалах 0257 ангийн хамт олонд 2 агт бэлэглэж гардууллаа.