Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Аймгийн эмэгтэйчүүдийн 80 жилийн ой боллоо

2017-11-11

Хөвсгөл аймагт эмэгтэйчүүдийн 80 жилийн ой тэмдэглэх үйл ажиллагаа 2017.11.09-11-ний өдрүүдэд Мөрөн суманд боллоо. Ойн арга хэмжээнд сум сумын манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл нийт 330 ээжүүд, бүсгүйчүүд оролцлоо. Ойн хүрээнд эмэгтэйчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн, үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэг, үйлчилгээ, эмэгтэйчүүдийн бүтээлийн үзэсгэлэн, баярын хурал, хүндэтгэлийн зоог гэсэн арга хэмжээ байлаа. Энэхүү түүхт ойн арга хэмжээнд сумын:
1.ЗДТГ-ын дарга Ж.Баасанжав
2. ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин
3. 12 жилийн сургуулийн сургалтын менежер Ц.Цэрэнханд
4. СӨББ-ын эрхлэгч Ц.Баярцэцэг
5. Соёлын төвийн эрхлэгч Д.Оюунчимэг
6. Төрийн банкны салбарын эрхлэгч Г.Баярцэнгэл
7. ХХЭ, бизнесмэн Х.Хоёр-Эрдэнэ
8. ХХЭ, бизнесмэн Ц.Далайжаргал
9. 12 жилийн сургуулийн Орос хэлний багш Ц.Эрдэнэзаяа
10. 5-р багийн малчин Б.Баярцэцэг
11. 4-р багийн иргэн өндөр настан М.Цэцэгмаа нар оролцлоо.
Ойн арга хэмжээнд зохиогдсон "Бүсгүйчүүд" талархлын концертонд Ц.Эрдэнэзаяа, Ц.Цэрэнханд, Х.Хоёр-Эрдэнэ нар оролцсон бол үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд Х.Хоёр-Эрдэнэ, Ц.Далайжаргал нар оролцож, Ц.Номин баярын хурлын үйл ажиллагаанд "Улс төрд эмэгтэйчүүдийн манлайлал" сэдвээр илтгэл тавилаа.
Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Н.Сэржмятавын зохион байгуулсан ойн арга хэмжээнд сум сумдын төлөөлөгч эмэгтэйчүүд талархал илэрхийлж, санал бодлоо солилцон, иргэний нийгмийн байгууллагууд, нийт эмэгтэйчүүддээ зориулсан уриалгыг батлан гаргасан юм. Мөн арга хэмжээний үеэр олон шилдэг манлайлагчид шагнал урамшуулал гардсан бөгөөд
1. Сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ц.Номин Монголын эмэгтэйчүүдийн холбооны "Хүндэт тэмдэг"-ээр
2. 5-р багийн малчин Б.Баярцэцэг "Аймгийн тэргүүний ажилтан" цол тэмдэгээр
3. СӨББ-ын эрхлэгч Ц.Баярцэцэг, ахмад настан М.Цэцэгмаа, Соёлын төвийн эрхлэгч Д.Оюунчимэг нар аймгийн эмэгтэйчүүдийн холбооны "80 жилийн ой"-н медалиар шагнагдаж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ.